Home » Хус мод хамгийн өглөгч мод ажээ. Хус модны шүүс нь ядаргаагаа тайлах, үе мөчний өвчнөө анагаахад тустай. Танай гэрт өөдөсхөн хус байхад л муу энергийг задалдаг байна

Хус мод хамгийн өглөгч мод ажээ. Хус модны шүүс нь ядаргаагаа тайлах, үе мөчний өвчнөө анагаахад тустай. Танай гэрт өөдөсхөн хус байхад л муу энергийг задалдаг байна

by admin
0 comments

Хус бол задлагч мод юм. Танай гэрт өөдөсхөн хус байхад л муу энергийг задалдаг ажээ.
Хусан төглийн ойролцоо амьдарнаа гэдэг тэр чигээрээ энерги шүү дээ. Үйс нь хүртэл цул алт. Хэнтийн Дадал хусан төгөл ихтэй болоод ч тэр үү, тэд үйсээр галаа ноцооно. Маш амархан асдаг.

-Сурталчилгаа-

Ээж норгохгүй гээд орныхоо гудсан доогуур хийчихсэн байдагсан. Гал бузартаж догшрохгүй, сэв нь ариусаж голомт бадарна хэмээн сүсэглэдэг байж билээ. Бас дээхэн үед амаржих эх төрж чадалгүй зовоход үйс асааж утаа, үнэрээр нь дэмнэдэг байсаан хэмээн хөөрдөгсөн.

-Сурталчилгаа-

Буриадууд хус модоор цайны уур нүдүүр, үйсээр цайны сав хийдэг нь хусны задлагч шинж чанарыг мэддэгийг л хэлээд өгч байна. Одоо ч хэвээрээ шүү. Гайхмаар нь хусны үнсийг усанд хийж хонуулаад шүүж уухад гадны цайнуудыг ёстой “будаа болгоно” доо.

Учир нь таны бие дэх ихэдсэн шүлтлэгийг задлах шид түүнд бий. Монгол цайны ориг үнэр, ориг амт тасархайг мэдээд зогсохгүй худалдааны цайнуудын хулхи, халаас хоослогч бизнес гэдгийг та ойлгоно оо. Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдээр хус модыг өдөр бүр тэврүүлээд байхад эмчилчихдэг увдистай мод.

Үүнийг бариач илээч хүн бүр сайтар мэднэ. Энэ шинж ганцхан хус гэлтгүй бүх задлагч модонд бий. Намайг залуухан ээж байхад хүүхэд хөгшдийг далийн ягаанд суулгахаар эмнэлэгийнхэн аваад явдагсан. Хүүхдүүд зөнгөөрөө эрүүл саруул өссөн болохоор ганц ч удаа яваагүй юмдаг.

-Сурталчилгаа-

 

Түүн шиг дархлаа муутай хүүхдүүд, настангуудыг хусан ойд хэд хонуулахад л үнэтэй сувилалд явснаас ч илүү эрчим хэм авч чаддаг ажээ. Бас хусан ойд явж байхад аянга цахилгаантай бороо орвол айлтгүй. Учир нь аянга буудаггүй гэх юм билээ. Магадтай! Ер нь хус шиг хэм задлагч биш хэм хураагч мод л аянгыг татдаг болж таарлаа.

Хүмүүс ядаргаагаа тайлах, үе мөчний өвчнөө анагаах, бөөр давсагныхаа нянг устгах зорилгоор хусны шүүс их уудаг болжээ. Хусны шүүсийг хадаас юмуу өрмөөр цоолоод гуурс хийж авна.

Дараа нь модон шаантгаар таглах дэгтэй. Хүмүүс хусны шүүсийг өрөмдөлгүй муйхар аргаар нүхэлж, буцааж таглалгүй орхиж, таарч тохирсон таглаа хийхгүй завсар зай гаргадгаас болж чийгээ алдан сүйрэх нөхцөлийг бий болгодог аж.

-Сурталчилгаа-

Гэхдээ шүүсийг 10л-с илүү авч үл болно. Уух хугацаа ч бий. Хусны шүүсээ өдөрт нь ууж барахгүй бол гэртээ авчраад ууна, өгнө гэсэн ойлголт байхгүй. Хонуулчихвал тунадас үүсээд хэрэгтэй чанараа алдаж хор болдог. Хус мод навчнууддаа шүүсээ эрчтэйгээр дээш урсган өгдөг онцлогтой.

Хүмүүсийн ухамсар доройгоос шүүс чийггүй болж хатаж өгөршин 50, 60 жил наслах нь битгий хэл 20 жил ч хүрэхгүй үхдэг байна. “Сүүлийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал, Бугант тосгонд савхны үйлдвэр ажиллаж зогсоо зайгүй залуу хусыг тайрч голдуу 20-25 настай, 10 гаруй метр өндрөөс нь шилж унаган модон савх болгодог аж.

-Сурталчилгаа-

 

Тэд нутгийнхны хууль бусааар огтолж ирсэн хусыг хямдхаан аваад савхны бэлдэц болгон 100 хувь хятад руу экспортолдог” гэнэ. 500 шоо метр хуснаас 1 вагон савх гардаг гэх тооцоо гарчээ.

Үүнийг бүр таслан зогсоогоосой, Мод амьтай! Энэ хүмүүс ар-аа даадаг л байгаа. Байгаль таны төлөө байна. Харин нэрмээс бололгүй нэмэр болохын тулд айл бүр хашаандаа хусан төгөлтэй болоход л олон гэмийнхээ арыг даана шүү дээ, хүмүүс ээ.

-Сурталчилгаа-

 

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Мядагмаа Тэнгэр Монгол Газар

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая