Friday, July 26, 2024
Home » Хэн ч бишээс хүн бүтээгддэг

Хэн ч бишээс хүн бүтээгддэг

by admin
0 comment

Би маш чухал хүн. Ийм тийм өвүг дээдэстэй, ийм тийм замнал түүхтэй, идтэй шидтэй хүчтэй ч гэх юмуу, эргэлзээгүй олонд танигдчихсан, эрэмбэ ахиу суудалд тухалдаг, эдийн засгаар хүч нөлөөтэй гээд л эхэн хойморьт залрах хүслээр элдэвлэн ихэрхэж, тулган шаардагсад олон.

Тийм мундаг нь бол та тухлах суурьт нэгдэлээ тусдаа өөрөө л бүтээ. Эвлэхээр ирэх хэрэггүй. Ивээл тус тань ч чухалгүй. Үнэт зүйлс, хариуцлагын нэгдэлд өөр дүрэм, дэг ёс үйлчилдэг. Хамтарч нэгдсэн хамт олны дунд хатуу сахилга үнэн үйлчилдэг.

Хаалгаар орох шалгуур ч өндөр, хаалгадаж ахих худал энд үгүй. Та хэн байхаар ямар учигаараа хэлхэгдсэн түүгээрээ л төвшин эрэмбэндээ хариуцлагажна. Хэн ч биш болж, хэн байсан ч хамаагүй алдрашгүй итгэл хүсэл, амиа ч үл хайрлах үнэт эрхэмийнхээ төлөө хиргүй үнэн, хилэнцгүй ёсоор замнахдаа бэлэн бологсод л хэмт үнэнээр эрхэмлэгдэн бүтээгддэг.

Анхнаасаа дарга, толгой, эзэн байхаар санаархагсад өрөөлийн үйл рүү өнгөлзөх нь их.  Өөдөлсөн бүхнийг булаах шуналдаа тийрэгнэж явдаг. Тийм хүмүүсээс итгэл, ивээл, их үр дүн хүлээх огт хэрэггүй. Өөрсдөө бүтээхгүй мөртөө өрөөлийг өлөнчилж амташсан өлбин цөөвөр үйлтнүүд өдгөө дэндүү олон.

Хажуудахиа ч хамаарч, хариуцсанаа ч өргөж амжаагүй байж, хамгийн түүчээлэлд өргөгдөх төсөөлөлжсөн үлгэртээ төөрөлдөгсөд их. Хэний үр сад, улаач өртөөлөгч, хэт хүчжиж хэлт олонд үнэлэгдсэн, хэмжээлшгүй эрдэмд чадалжсан тань чухал бус.

Хүнээрээ ижилсэж, хариуцахуйд хатуу ёсоор цэгцэрч чадаагүй, эвлэх учиг бүтээгдээгүй, итгэлийн шалгууртаа бүдэчсэн бол хүрээ тойрогт үйлс маань хүртээлгүй л болов уу. Үнэхээр учигтай бол өгөгдлийг тань өрөөлөөр хэлүүлэлтгүй, өөрөөр тань рекламдуулалтгүй таниад өндөр ёсоороо эвлэлээд л ижилсэнэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Эрэлчин Тэмдэглэл

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье