Home » Хярамцагтай шөлний ач тус: Хаврын цас бороотой үед чийгнээс болгоомжилж тамир тэнхээ нэмдэг

Хярамцагтай шөлний ач тус: Хаврын цас бороотой үед чийгнээс болгоомжилж тамир тэнхээ нэмдэг

by admin
0 comments

Хаврын цас бороотой үед чийгнээс болгоомжилж тамир тэнхээ нэмдэг хоол хүнсний нэгэн төрөл бол хярамцагтай шөл. Намрын сүүл өвлийн эхээр идэш хийхдээ үхрийн цусыг авч хөлдөөчихөж байгаад даавуун уутанд уутлаад гэр саравчин дээр тараасхийж тавиад уриар хатаачихдаг.

Сарлаг үхрийн цус бол бүүр ч сайн. Даралт багасдаг, гар хөл нь дулаацаж өгдөггүй хүмүүс гэж бий. Халуун зун ч гэлээ гар хөл нь хүйтэн явж байдаг цонхигор царай зүстэй хүн бол хярамцагтай хоолыг идэж байх хэрэгтэй. Судас цусны хөдөлгөөнд нөлөөлж байна гэсэн үг. Элэг, бөөр, зүрхэнд судсаар дамжаад идэвтэй тэжээл өгдөг гэж үзжээ.

Жаахан хүүхдэд багаас нь хярамцагтай хоол өгөөд сургачихвал машид сайн. Хүүхдийг өлчир чийрэг хүдэр бадар өсөж торниход хоолоор тамир тэнхээ нэмдэг хүчин зүйл бол цус, тэр тусмаа хярамцаг. Хүүхэд бүүр нэг нэхэж идээд байхыг яана.

Хүүхэд угаасаа цус зайдсанд их дуртай. “Зайдас” гэдэг чинь угтаа бол өлөн гэдсэнд цутгаж чанасан цусыг л хэлдэг юм шүү дээ. Одоо тэгтэл сосийсог гэж нарийн нухаш ба хиамны нэг төрлийг тийн нэрлээд байх болчихсон юм билээ. Андуурцгаах вий.

Жинхэнэ зайдас нь малын дотор гэдэс хоолны нэгэн төрөл цутгасан цусыг хэлнэм.  Хярамцагтай шөл өөхтэй байх тусмаа амттай сайхан. Хярамцагтай хоол нь төмрийн агууламж ихтэй учир суурин иргэншилтэй мах бага иддэг хүнд бол машид ач тустай.

Хамгийн гол нь даавуун уутанд хийгээд борц шиг уринд өгч хатаасан болохоор байгалийн цэвэр салхи агаараас хоол хүнсээр дамжиж хүртэж болох хүний биед хэрэгтэй машид их зүйлс шингэсэн байдаг. Хатаасан цусыг дангаар нь хоол хийхгүй ч гурилтай шөлөнд хийгээд идэхэд бас л мөн ч сайхан даа.

Борцтой гурилтай хярамцагтай шөлтэй хоолыг бол араанаас салгахын аргаггүй дээ.. Монгол уламжлалт хоол тэжээлийн соёл бол байгаль цаг улирал бүрдээ тус тусын ач холбогдолтой. Түүндээ таарч зохирох гэж жигтэйхэн сэн. Монгол оронд л амьдарч буй бол Монгол үндэснийхээ хүнс хоолыг л уламжлалаар хүртэж зооглох учиртай. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монгол хоол

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая