Saturday, July 27, 2024
Home » Хүмүн та аз жаргалыг холоос хайж бүү зүдрээрэй Хүмүн та баяр жаргалыг гаднаас хайж бүү төөрөөрэй Амьд сэрүүн яваа тань аз жаргал Аяга хоол ундтай яваа тань аз жаргал

Хүмүн та аз жаргалыг холоос хайж бүү зүдрээрэй Хүмүн та баяр жаргалыг гаднаас хайж бүү төөрөөрэй Амьд сэрүүн яваа тань аз жаргал Аяга хоол ундтай яваа тань аз жаргал

by admin
0 comment

Хүмүн та аз жаргалыг холоос хайж бүү зүдрээрэй
Хүсэл болсон тэр л зүйлээ хүрэн зүрхнээсээ уудалж нэг үзээрэй
Хүмүн та баяр жаргалыг гаднаас хайж бүү төөрөөрэй
Хүлээж ядсан тэр зүйлээ өнөөдрөөс эхлээд анзаарч нэг үзээрэй

 

Хүнийг хайрлах сэтгэл чинь аз жаргал
Хүндийг даах тэнхээ чинь аз жаргал
Хүсэл мөрөөдөлдөө хүрэх чинь аз жаргал
Хүлээсэн бүхэнтэйгээ учрах чинь аз жаргал

Амьд сэрүүн яваа тань аз жаргал
Аяга хоол ундтай яваа тань аз жаргал

Ажил хөдөлмөр, бүтээлтэй яваа тань аз жаргал
Аав ээж, ахан дүүстэй яваа тань аз жаргал

Эх орон, энэрэх төртэй яваа тань аз жаргал
Эрхшээх тэнгэр, этүгэн газартай яваа тань аз жаргал
Эрүүл энх, эсэн мэнд яваа тань аз жаргал
Эрх чөлөө, эв найртай яваа тань аз жаргал

Аз жаргал гэдэг энгийн бүхэнд нуугдаж байдаг
Аз жаргал гэдэг эргэн тойронд тань хүрээлж байдаг
Аз жаргал гэдэг элэг зүрхэнд тань ундарч байдаг
Аз жаргал гэдэг энэрэл хайранд тань бялхаж байдаг

Өчүүхэн зүйлд ч баярлаад сурчихвал
Өчнөөн жил наслах буян түүнд бий
Өрөвдөж бусдыг хайрлаад сурчихвал
Өргөн дэлхийд жаргах хувь түүнд бий

Өөрийн бүхнээрээ бахархаад сурчихвал
Өдөр бүхэн баясах эрчис түүнд бий
Өмөгтэй бүхэндээ талархаад сурчихвал
Өөдөө дандаа дэлгэрэх ерөөл түүнд бий!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа “Аз жаргал ойрхон байдаг”

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье