Friday, July 26, 2024
Home » Хүмүүжлийн хамгийн гол юм бол тайван байх л юм.

Хүмүүжлийн хамгийн гол юм бол тайван байх л юм.

by admin
0 comment

Би бол хөдөөний хүүхэд. Есөн настай анх Улаанбаатарт орж ирсэн. Намайг хэн хүмүүжүүлэв гээд бодоод байхаар намайг мал хүмүүжүүлсэн юм билээ. Миний багад эцэг эхчүүд тэг ингэ гэхгүй шүү дээ, бараг тэгж хэлэхгүй.

Хүүхэд зөнгөөрөө морь унаад, хурга ишгээ хариулаад л явдаг. Чи цайгаа уу, чи хоолоо ид, чи унт гэж хэлэхгүй. Би хурдны морь зургаан настайгаа унаж эхэлсэн. Чи ингэж уна гэж хэлж ч байгаагүй юм.

Намайг яагаад мал хүмүүжүүлэв ээ гэхээр ерөөсөө морь унадаг болоод хонинд явсан. Бидний өвөг дээдсийн ухаан бол эхлээд хонь хариулгаж хүүхдийг хүмүүжүүлдэг.

Эхлээд адуутай ноцолдуулбал хүүхэд их ойворгон, сагсуу болдог. Хонь чинь хэцүү шүү дээ. Налайгаад л, залхуутай гэж жигтэйхэн. Ингэхээр яах вэ, хүүхэд чинь ойр хавийнхаа хорхой шавжийг харна, дээр нь элс асгаж тоглоно. Хонио харна, хар аяндаа хонь мал, хээр тал чинь намайг хүмүүжүүлчхэж байгаа юм.

Хүмүүжлийн хамгийн гол юм бол тайван байх л юм. Амар амгалан, юунд ч түгшихгүй, юунд ч, ямар ч айдасгүй амар амгалан байх нь л хүмүүжлийн үндсэн суурь.

Эх сурвалж: Дарма Батбаяр Номын жор цувралаас 

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье