Wednesday, May 29, 2024
Home » Хүмүүн та дөрвөн төрлийн хүмүүнтэй ерөөлөөр учрах зөнтэй.

Хүмүүн та дөрвөн төрлийн хүмүүнтэй ерөөлөөр учрах зөнтэй.

by admin
0 comment

Хүмүүн та дөрвөн төрлийн хүмүүнтэй ерөөлөөр учрах зөнтэй.

Нэг: Зүрх сэтгэлийн шархыг тань эдгээн аниулагч ачтан

Тийм хүнтэй учрахад цаг,ерөөл хоёр нь зэрэг бүрдсэн байдаг. Ийм хүмүүн танд тохиолдож буй зовлон бэрхшээлийг хэдийнэ туулаад үзчихсэн,танд хэцүү байдлаас чинь гарахад туслах хүмүүн .

Яг л хэн нэгний тус дэмгүйгээр өндийхгүй болоод сөхөрчихсөн байхад гэнэт л гарч ирээд өргөн тэтгэж,ирээдүйн зам мөрийг чинь засч өгөх ачтан буй.
Цаг нь болоод учрахаараа та угаасаа зөнгөөрөө танина түүнийг
Итгэж найдаад хамт алхахад их л урт замыг бартаагүй давахад чинь туслах болмой.

Хоёр: Урд насны ерөөлөөр учрагсад

Нүд ирмэхийн зуур танилцаж дотносоод насан туршдаа нөхөрлөх нэгэн байдаг шүү дээ. Тэд чинь. Магадгүй тэдэнтэй нөхөрлөх,хамт байх нь дандаа амар хялбар байхгүй ч мэднэ. Гэвч чиний хамаг л нууцыг мэддэг,чамайг шударгаар шүүмжилдэг,чи бүхнээ итгэж хэлдэг,түүнтэй байхдаа л өөрийнхөөрөө байдаг тэр л хүн чинь.

Ихэвчилэн ийм хүмүүстэй амрагийн харилцаатай болохоосоо илүү андын тангарагтай болдог байна. Ийм найз нөхдөө битгий алдаарай. Байнга л холбоотой байгаарай,сэтгэлийн толийг ч бас өнгөлж зүлгэж байх ажаамуу.

Гурав: Үйлийн үрээр учрагсад

Ерөнхийдөө ийм хүмүүнтэй учрах ,харилцах их зовлонтой байдаг. Тэглээ гээд тэднээс татгалзах хэрэггүй ээ.Харин тэднээс өөрийгөө олж харах хэрэгтэй. Тэдний гаргаж буй төвөгшөөм авир бүхэн нь өөрийн чинь нууж буй далдлах үгүй хийхийг хүсдэг зан чанарууд байж мэднэ.

Ийм хүмүүсийг хайрла,тэдэнд өгөөмөр ханд,өөрийнхөө аминч занг жаахан ч гэсэн хаяж сур. Өөрийгөө оронд нь тавиад үзэхэд л туслах хэрэгтэй юм гэж танд ойлгогдоно. Ирэх насныхаа үйлийн үрийг төдийчинээ нимгэлнэ гэсэн үг буй.

Дөрөв: Зүрх сэтгэлийн ихрүүд болой

Нэг тийм хүмүүс байдагдаа ярьж хэлэхгүй ч харцаараа ойлголцож болдог,нэгнийнхээ хэлсэн өгүүлбэрийг нөгөө нь хэлж дуусгаж чаддаг хэмээх. Саяхан учирсан ч үргэлж хамт байсан мэт санагддаг хүмүүс буй.

Ийм хүмүүстэй аль болох л хамт байхыг хичээгээрэй.Харин үнэнч байхаа мартавдаа. Ийм хүмүүсийг гомдоож хагацвал зүрх сэтгэл чинь өрөөсөн даль жигүүрээ алдсан мэт л болмой.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Сургаал ном

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье