Home » Хүнд өртэй бол хурдан барагдуул. Өрөө өгөхгүй байх тусам өөрт чинь ирэх орлогын үүдийг хаадаг.

Хүнд өртэй бол хурдан барагдуул. Өрөө өгөхгүй байх тусам өөрт чинь ирэх орлогын үүдийг хаадаг.

by admin
0 comments

Бүх юмс мөнх бус гэдгийг ойлго. Амьд байна. Амьдарч байна гэдэг үхэлдээ бэлдэх боломж юм.

Олж байгаа орлогынхоо тодорхой хувийг буянд зарцуул. Орлого чинь улам өснө. Бусдыг дуурайж их мөнгө олох гэж зүтгэх шаардлагагүй. Мөнгө хөрөнгө үр ач 9 үедээ хүрэлцэхээр хуваагддаг.

Түүнийг Монголчууд амны хишиг гэдэг. Шүгдэн битгий шүт. Учир нь 9 үедээ идэх хөрөнгөө нэг үедээ цуглуулаад идчихэж байгаа учраас үр хойч чинь үгээгүй гуйлгачин явна гэсэн үг. Хүнд өртэй бол хурдан барагдуул. Өрөө өгөхгүй байх тусам өөрт чинь ирэх орлогын үүдийг хаадаг. Мөнгө олвол хүмүүс баярлуул.

 

Хүмүүс биш мөнгө өөрөө бас баярладаг юм. Мөнгө баярлаж байгаа газар луу мөнгө ирэх дуртай байдаг. Үхсэн хүнээс бүү ай. Хүний сайн мууд хамаагүй явж бай. Үхсэн хүнээс хүн бузартдаггүй. Ялангуяа амьддаа чамд тусалж байсан хүний оршуулганд оч.

Оршуулга бол тэр хүнд үзүүлж буй хамгийн сүүлчийн хүндэтгэл. Сэтгэлийн чинь өр цайрдаг юм. Хоёр хар мэнгэтэй бол хэл амнаас битгий ай. Өөрөө харин хүн хараавал тэр хүндээ хэцүү учраас сэтгэлээ цайлгаж яв. Харин 2 хар мэнгэтэй хүнд хараал орчихвол гаргахад хэцүү.

Өөрт ч өрөөлд ч хэл амгүй яв. Мах ид. Махбодьтой чинь холбоотой. Монгол удам махан идэштэй. Зун цагтаа ходоодны галаа булгийн усаар дарж яваарай. Сэрхрүүтэй өндөр уулын оройд гарч алсыг харж, бодож эрэгцүүлж яв. Хийморь чинь тэнд сэргэнэ.

Эр хүн өндөр уулын оройд гарч ганцаараа бодлоо цэгцэлж, амьдралаа эргэцүүлвэл зарим нэг хүн бодол дурсамжуудаасаа салдаг. Адуу унавал цайвар бор, эсхүл тас хар дэлтэй хүлэг хол хүргэнэ. Хар архийг номхруулж уу? Уусныхаа маргааш сүү амсаарай.

Аан даа номхрууж дийлэхээ байхаар чи өөрөө болих байх. Хүртэхээр бол нь сайн хүнтэй, сайн сархад хүртэж явбал архины гэм бага байдаг. Муу хүнтэй муу архи уувал амьдрал чинь уруудна доройтно. Багш нь хүүгээ насаараа даана. Багшаасаа хойш багшдаа мөнгөн цөгцөнд зул өргөж байгаарай.

Хүнээс хадаг авбал заавал эргүүлж хадаг өгөөрэй. Хүнд хадагны өртэй үхэв. Хамгийн том өр хадагны өр байдаг. Нас ахиад ирэхээрээ аягаа бага болгоорой. Цайныхаа идээг битгий шүүгээрэй. Хүмүүс буян хийнэ гэдэг. Хүн баярлуулж дэмтэй тустай явбал сайн.

Хамгийн том буян бол маань уншихаас илүүтэй бусдад хийгээд орчлон хорвоод гай болохгүй мөрөөрөө амьдрах. Гэртээ Сундуйн жүд залаарай. 600 гаруй төрлийн засал дотор нь байдаг юм шүү.  Бурхны ном олон. Ойлгохгүй 1000 уншсанаас ойлгох 1 номоо цээжний болгож аваарай.

Орчлон оройгүй гэдэг. Тэнгэрийг хэлээд байгаа юм биш. Өөрийг чинь хэлж байгаа юм. Номын оройд гарсан хүн тэнгэрийн оройд гарлаа гэсэн үг. Орчлон дотор тэнгэр багтдаг. Ном сайн сур…

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Д. Цэнд-Аюуш “Амьдрахуй”

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая