Friday, July 26, 2024
Home » Хүний биед дотоод шүүрлийн 7 булчирхай бий. Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих, анаагах шидэт цэг

Хүний биед дотоод шүүрлийн 7 булчирхай бий. Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих, анаагах шидэт цэг

by admin
0 comment

Хүний биед дотоод шүүрлийн  7 булчирхай бий.

Тэдгээр нь өөр өөрсдийн үүрэгтэй.  Хүнд дотоод шүүрлийн 7 булчирхай байдаг. Түүний нэг нь нойр булчирхай юм.

 

Нойр булчирхай нь гадаад, дотоод гэсэн 2 шүүрлийн хэсэгтэй.Нойр булчирхай хэвийн байх нь хоолны шингээлт сайн, биеийн жин хэвийн, цус шингэн, ой тогтоолт өндөр, цусны эргэлт хэвийн байхад нөлөөлдөг.

Гадаад нь хоол боловсруулалтанд оролцдог, Дотоод нь бодисын солилцоонд оролцоно. Инсулин нь нүүрс усны солилцоог зохицуулна. Бета эснээс инсулин ялгардаг. Хүн сахарлаг, чихэрлэг юм идэхэд инсулин цусанд орсон байгаа хэмжээг нь багасгаж, булчин, тархи, мэдрэлийн эсүүдэд зөөвөрлөн хувиарладаг.

Инсулин нь цусанд сахарыг зохицуулж чадахгүй болсноос сахартай буюу чихрийн шижинтэй болдог.Хөлийн тавхайд орших нойр булчирхайн био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай.

Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог аж.

-Сурталчилгаа-

Нойр булчирхай гэдэг нь дасан зохицох чадвартай холимог булчирхай юм. Ходоодны ард байрлана. Гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай. Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог уураг, нүүрс ус, өөх тос зэрэг пегментүүдийг ялгаруулах ажиллагаанд оролцдог.

Бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тос маань моно сахар, амин хүчил болтлоо задарч энгийн хэлбэрт шилжихээр нарийн гэдэсний ханаар цус руу шингэж шимэгдэх үйл ажиллагаа явагдаж биднийг тэжээдэг байна.

Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин ялгардаг юм. Хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагддаг ба архаг үрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог аж.

Нойр булчирхайн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хүн бүр мэддэг. Гол нь амьдралдаа хэрэгжүүлдэггүй. Гэтэл энэ энгийн зүйлс хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэлт байдаг. Ялангуяа хоолны дэглэм маш чухал. Нойр булчирхай нь хоол боловсруулах том булчирхай учраас эрүүл зөв хооллолттой байх хэрэгтэй.

Эрүүл гэдэг нь улаан махны хэрэглээгээ тохируулахаас эхэлнэ. Өглөө өдөр орой мах идээд л байвал буруудна. Мөн дараах зүйлсийг хэрэглэх нь нойр булчирхайгаа эрүүл байлгахад сайн нөлөөтэй. Үүнд:

  • Олон төрлийн жимс ногоог түлхүү хэрэглэх – Ногоон өнгийн ногоонууд дархлааг маш сайн дэмждэг.
  • Эслэгтэй хүнс өдөрт 30гр хэрэглэх
  • Нэг дор их идэхгүй багаар хооллох,
  • Витамин Д, омега-3, селен, магни, витамин В хэрэглэх,
  • Шарсан хоолноос аль болох татгалзах,
  • Гурилан, чихэрлэг хүнс бага хэрэглэх,
  • Шинэхэн элгэн тараг нойр булчирхайд маш сайн.
  • Эрүүл, чанартай нойр – Нойрон дунд эд эсүүд шинээр төлжиж, сэргэдэг.
  • Боловсруулсан махны хэрэглээг багасгах – Бүгд удаан хугацаагаар муутгахгүй байлгах химийн бодис нэмсэн байдаг. Нитрозамин буюу хадгалах хугацааг удаашруулах, өнгө оруулах бодисуудтай утсан, боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь биед хуримтлагдсаар хавдар үүсгэх нөлөөтэй. ДЭМБ-аас хортой хүнсний бүтээгдэхүүнд орсон учраас бүр татгалзах хэрэгтэй.

Нойр булчирхай хэвийн байх нь хоолны шингээлт сайн, биеийн жин хэвийн, цус шингэн, ой тогтоолт өндөр, цусны эргэлт хэвийн байхад нөлөөлдөг. Хөлийн тавхайд орших өвдөгний био идэвхит талбай дээрээ иллэг хийж, эрүүл байдлыг хадгалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжиж, хайрлаарай.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ.

Эх сурвалж: gerteemassage.com

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье