Home » Хүний зовлон хэмээвэл: Хардаж явбал муу үйл арвидна. Шударга явбал олонтой үл таарна. Чанга хурц явбал өстөн олон болно. Дуугуй номхон суувал толгой дээр гарна.

Хүний зовлон хэмээвэл: Хардаж явбал муу үйл арвидна. Шударга явбал олонтой үл таарна. Чанга хурц явбал өстөн олон болно. Дуугуй номхон суувал толгой дээр гарна.

by admin
0 comments

Энэ цагийг олны хэрэг хийх Хүний зовлон хэмээвэл: Цайруу явбал хүний гарт орно. Хардаж явбал муу үйл арвидна. Шударга явбал олонтой үл таарна. Башраар явбал номтой үл таарна.
Чанга хурц явбал өстөн олон болно. Дуугүй номхон суувал толгой дээр гарна. Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчид олон. Гуйж хэлбэл эрэмшинэ.

Ширүүн хэлбэл доордоно. Аргаар хэлбэл баширтай болно Үнэн хэлбэл ойшоохгүй болно. Худал хэлбэл хүндгүй болно. Олноос зөвшвөл санаагаа үл хэлнэ. Ганцаар шийдвэл зөрүүд болно. Магадгүй загнавал итгэмжгүй болно Ойр суувал явдлаас зайлна. Хол явбал орхив хэмээн санана.

Болзоогүй явбал томоогүйд тооцно Олон үг хэлбэл чалчаа хэмээнэ. Дуугүй суувал ихэмсэгт бодно. Хянаж хэлбэл хартай хэмээнэ. Гэмтэй нь гэмгүйдээ ноцно Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө.

Эвлэвэл хардана. Эвдэрвэл гомдоно. Аяа бас, ганцаар муу явах мөртөө бусдыг жишээ татна. Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ. Хүний нэрээр нүүр олоод биед нь хүчирхэнэ Хүний юмаар баяжаад элдэв бардмыг өгүүлнэ

Дээр явбал атаархана. Доор явбал дарлана. Энэ цагийн Алаглагч ноёд, Идэгч түшмэл Хариу бодогч өглөгийн эзэд
Тэмцэлдэгч ардаас эхлэн Ертөнц ба номын зүг тэвч: Суудлын төлөө олох нэр, Эдийн төлөө номлох ном Алдрын төлөө үйлдэх буян, Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн Муу явдлыг өөрөө үйлдээд Цагийг муу хэмээнэ.

Арван хар, таван завсаргүй тэргүүтэн хязгааргүй муу үйл ба Дөрвөн махбодын хор тэргүүтэн хорлол ба Найман зовлон тэргүүтэн зовлон ба Хүн ба хүн бусын эрх тэргүүтэн Энэ ертөнцийн аль мууг өгүүлж хаа барах вэ Товчилбол: Сансрын гянданд үйлээр хүлэгдэж,

Мунхгийн харанхуй дотор тачаангуйгаар согтож Урины мэсийг барин омгоор түлэгдэж Атаагаар агсамнан Гаслант зовлонгийн эвэршээлээр эмгэнэх Амьтан бүгд хөөрхий  Зүрхэн үгүй энэ насны хавцгайн дотор Авралын чагтага тасраад Авах гээхийн нүд тэсэрсэн Амьтан бүгд хөөрхий…

 

Говийн ноён хутагт Д.Данзанравжаа “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал оршвой

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Эх сурвалж: Говийн ноён хутагт Д.Данзанравжаа “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал оршвой

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая