Х*раал явж хар толгойд гэж. Хүнийг х*раавал өөрөө эхэлж хараагддаг хэмээн өвөг дээдэс минь сургаж үлдээсэн байдаг.
Хүний мууг битгий үзэж бай. Өөрийн тань дотор их л эвгүй зүйл үүсч байдаг юм шүү. Хүний мууг үзээд байгаа юм шиг мөртлөө өөрийнхөө доторх тийм зүйлийг услаад сууж байдаг байна.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: neguusel.com