Saturday, July 27, 2024
Home » Хүнсэндээ хэрэглэх махныхаа үйлийн үрийг цэвэрлэж хэрэглэж сурцгаая.

Хүнсэндээ хэрэглэх махныхаа үйлийн үрийг цэвэрлэж хэрэглэж сурцгаая.

by admin
0 comment

Монголчуудын хувьд таван хошуу малаа гаршуулж хүнсэндээ хэрэглэхдээ айдасгүйгээр төхөөрөн хүндэтгэлтэйгээр ёс зан үйлийг нь гүйцэтгэж үйлийн үрийг нь засч домнож хүртдэг байжээ. Сүүлийн үед мал төхөөрөхдөө айдасгүй гаргадаг хүнгүй болжээ.

Холоос машин дээр ачиж ирэхээс эхлээд тамлан төхөөрөхдөө ч ёс бусаар зовоож бензин түлш машины тос тосоол шингэж, арилжихдаа ч шуналын хэл ам хэрүүл тэмцэл өрнүүлж тоос шороо бохир орчинд хүний нүд хэл амны хорлол шингэсэн зүйл бид худалдаж авч хоолондоо хэрэглэдэг.

Монголчууд элэгний өвчлөлөөр дэлхийд 1рт ордог нь айдсын хороо биедээ тараасан мах иддэгтэй ч холбоотой. МАХНЫ ҮЙЛИЙН ҮРИЙГ хөх хомоолоор утаж замхруулж сарниаж гаргадаг. Наран ээвэр хайрханы өврөөс түүсэн хөх хомоол үйлийн үр хамгийн сайн ариусгаж сарниаж цэвэрлэдэг.

Жалганы, машин замын хажуугийн, суваг шуудууны хомоол мэдээлэл нь муу хортой. Хомоол бол хомоол гэж туйлширч болохгүй шүү. Газрын хаана байгаагаасаа шалтгаалж сайн муу өвчин эмгэг хий гүйдэл шингэсэн байдгийг зөв ойлгоорой.

Наран ээвэр уулын хойморт 3 жил байсан хомоол аянга цахилгаан цас зуд аадар нар сарны эрчим улирлын бүхий л давтагдашгүй хүчийг өөртөө шингээсэн байдагтаа хамгийн хүчтэй сайн үйлийн үрийг цэвэрлэж замхруулж сарниаж чадах гайхамшигтай чадамжтай. Үүгээр утаж муу мэдээллийг нь устгаж замхруулж байж зоог гүнцэгэндээ хэрэглээрэй.

Та нарынхаа амьдралд хэрэгтэй болов уу гээд бичлээ. Авах гээхийн ухаанаар хандаарай найзуудаа. Өөрсдөө хүртэхдээ талархаж хүндэтгэж үйлийн үрээс нь ангижирч үр хүүхдүүддээ тайлбарлаж зааж сургаарай.

Аль ч шашин ганц ширхэг арц хүжээр үйлийн үрийн засал хийлээ гэж итгэл үнэмшил төрүүлж утан ариусгаж байхад олон ургамалын найрлага байгалийн давтагдашгүй хүч хоёрын нийлэмжтэй хомоолонд бүр илүү чадал байх байлгүй. Шинжлэх ухааны судалгаа хийгээд хариуг нь нотлоод япончууд аргал хомоол худалдаж авч байгаа шүү дээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Х.Жаргал

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье