Saturday, July 27, 2024
Home » Хүн нүд, чих, хөлнөөсөө эхлэн хөгширдөг. Зөвхөн 1 цэг дээр дараад ЧИХНИЙ сонсголоо сайжруулж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

Хүн нүд, чих, хөлнөөсөө эхлэн хөгширдөг. Зөвхөн 1 цэг дээр дараад ЧИХНИЙ сонсголоо сайжруулж, үйл ажиллагааг нь дэмжиж өгөөрэй

by admin
0 comment

Та үүнийг мэдэх үү? 1 удаа хөлдөө иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг. Дорно дахины анагаах ухаанд ийнхүү сурган үлдээсэн байдаг.
Хүн нүд, чих, хөлнөөсөө эхлэн хөгширдөг.  Нас явах тусам хүний нүдний хараа, чихний сонсгол муудаж эхэлдэг. Учир нь эхлээд хөл, нүд, чихний цусан хангамж мууддаг байна.

Хүний цусны эргэлт хэдий чинээ сайн байна. Төдий чинээ хүн эрүүл, залуу байдаг. Хөлийн улны иллэг нь дотор эрхтэнүүдийн цусан хангамжыг сайжруулж, үйл ажиллгааг нь дэмжиж өгдөг. Сонсох нь маш чухал мэдрэмж бөгөөд ялангуяа зарим нэг шалтгааны улмаас харж чадахгүй байгаа хүмүүст, мөн үүнээс хамааралтай олон амьтдад, тухайлбал эргэн тойронд нь өөр амьд оршнол байгааг сэрэмжлүүлж хөгжүүлдэг.

Хүний хувьд сонсгол нь өөр хүний ​​бидэнд хэлж буй зүйлийг сонсох боломжийг олгодог тул сонсгол нь харилцааны зайлшгүй чухал элемент юм. Нэмж дурдахад, бусад мэдрэхүйн хувьд ч адил сонсох чадварынхаа ачаар бид эргэн тойронд болж буй үйл явдлыг илүү сайн мэддэг болно.

Бидний чих бас тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж, өдөржингөө “толгой эргэх “ээс сэргийлдэг. Өөрийнхөө чихний сонсголыг сайжруулах аргийг Та бүхэндээ хүргэж байна. Чихний сонсгол сайн байх нь цаагуураа тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг.

Чих нь хүний 5 мэдрэхүйн нэг болох сонсох мэдрэхүй. Тиймээс чихний үйл ажиллагааг дэмжих нь зөвхөн чихний эрүүл мэндээс гадна 5 мэдрэхүйн үйл ажиллагаар дамжин дархлаа тэтгэгдэх нэг арга юм. Чихээр хүний мэдрэлийн үйл ажиллагааг шинжиж болдог “ядаргаа их байх нь чих шуугих” нэг нөхцөл юм.

Та хөлийн улдаа дарлага хийж суралцсанаар чихээ энгийн байгалийн аргаар сонсголоо өдөр тутамдаа сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжих боломжтой юм. Хүүхдүүдийн хувьд удаан хугацаагаар зурагт, утас үзэх зэрэг нь чихэнд ихээхэн ачаалал өгдөг учир чихнийг нь амрааж байгаарай.

Энэ нь мөн тархинд нөлөөлж тархи мэдрэлийн систем давхар амрах юм. Сонсох мэдэрхүйгээ амраах хамгийн сайн арга бол био идэвхт цэгийг идэвхжүүлэх юм. Мөн байгалийн чимээ анирдах, голын чимээ сонсох, чимээгүй орчинд 1-2 цаг амрах нь чихийг амрааж өгнө.

Хөлийн уланд иллэг хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэсгэн, эд эсийн бодисын солилцооны дүнд ялгарсан хортой бодисууд зайлуулагддаг. Хүн хөлнөөсөө, мод үндсээсээ хөгширдөг. Ургамал, цэцгийг услаад л байвал үндэснээсээ шим аваад ургаад л цэцэглээд л байдаг шиг. Хүн хөлөө хөдөлгөөнтэй байлгаад арчлаад байх юм бол эрүүлжээд, залуужаад байдаг. Хэрхэн хийх вэ?

#1 Бэлтгэх арга

Орц:

1. Тос /Хөлдөө дарлага хийх шар тос, сүүлний тос, бусад өөрийн дуртай тос/
2. Халуун бүлээн ус
3. Халбага давс, хужир, сода / аль нь ч байсан болно/

#2 Хийх арга

Хөл дүрэх халуун бүлээн усанд 1-2 халбага сода, хужир, давс хийж уусгаад хөлөө 10-20 минут дүрээрэй. Энэ нь таны хөлийг амраахаас гадна, стресс ядаргааг нь гаргаж тайвшруулна. Хөлдөө дарлага хийх тосоо бэлдээд бичлэгт үзүүлсэн 9 гэсэн чихний био идэвхт талбайг өдөр тутамдаа идэвхжүүлж байгаарай.

Алтан мутрын залуужуулах нууц жор номын “Мэдрэхүйн эрхтэн тогтолцоо”-ноос илүү дэлгэрэнгүйг суралцаарай. Хүний бие өөрөө өөрийгөө анагаадаг гайхамшигтай билээ. Гэртээ иллэг хийж сурцгаая. Илүү дэлгэрэнгүйг Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Номноосоо суралцаарай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье