Saturday, July 27, 2024
Home » Хүн хэдийчинээ цагаа баримтлана, төдийчинээ түүний төөрөг зурхай дээр Нар хүчтэй байх болно.

Хүн хэдийчинээ цагаа баримтлана, төдийчинээ түүний төөрөг зурхай дээр Нар хүчтэй байх болно.

by admin
0 comment

Цагийг зөв зүйтэй ашиглах нь нарыг хүчжүүлдэг. Хэрэв хүн Нарыг хүндлэдэггүй бол тэрээр цаг хугацааг хүндлэдэггүй ээ гэсэн үг. Цаг хугацаа бол Нарны төлөөлөгч юм. Нараар цаг хугацааг хэмждэг, зөв үү? Хэрэв хүн цагтаа идээгүй бол, цагтаа унтаагүй бол, ер нь бүхий л зүйлийг цаг хугацаанд нь хийгээгүй бол Нар түүнийг шийтгэдэг. “Шийтгэнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ? Эрүүл мэндийг нь муутгах, цаг хугацаагаа алдах гэх мэт.

 

Хэрэв та цагтаа суралцаагүй бол дараа нь танд сурах цаг олдохгүй. Хэрэв эмэгтэй хүн төрөх цагтаа төрөөгүй бол эсвэл зохистой цаг хугацаандаа төрөөгүй бол дараа нь түүний хувьд энэ нь улам илүү хүнд болдог. Хэрэв хэв журмыг сахиагүй бол дараа нь энэ бүх бохирдлууд нь хуримтлагдсаар танд түүнийг арилгах цаг зав үгүй болох болно. Үүнийг ажигласан уу? Үүнийг цаг баримтлах гэж нэрлэдэг.

Хүн хэдийчинээ цагаа баримтлана, төдийчинээ түүний төөрөг зурхай дээр Нар хүчтэй байх болно. Төрөх үеийн Нар нь тодорхой эрчмийг, тежасыг түүнд өгдөг. Гэвч энэ нь хэрэв Нар тухайн хүний төөргийн карт дээр сул бол тухайн хүн бүхий л амьдралынхаа туршид ядуу зүдүү, хүнд хэцүү нөхцөлд амьдрах болно гэсэн үг биш. Тэрээр энэ зарчмыг мэдсэнээр тэрхүү муу нөхцөл байдлаасаа гарч болно.

Нар нь мөнхийн цаг хугацааны төлөөлөгч. Энэ бол бид амьдралын зорилгодоо хүрэх үү, үгүй юу гэдгийг тодорхойлдог хамгийн гол хүч. Эндээс ийн нэг дүрэм урган гарч байна: аливаа зүйлийг өнөөдөр хийчихэж болохоор бол хэзээ ч дараа гэж хойш нь тавьж болохгүй.

Энэ тохиолдолд маргааш гэж байдаггүй. Хэрэв өнөөдөр ямар нэг сонирхолтой зүйлийг мэдэхийг хүслээ гэхэд яг одоо л түүнийг сураглаж мэд. Маргааш үүнийг мэдчихнэ гэж бүү хэл. Маргааш энэ нь болохгүй байж ч болно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье