Home » Хүн шиг амьдарна аа гээд хөдөлмөрлөхөд хөх тэнгэр харна аа хө Хүслээ биелүүлнэ ээ гээд итгэхэд хорвоо ертөнц туслана аа хө Амжилтыг атгана аа гээд зүтгэхэд аз од тохионо оо хө Амьдралаа хайрлана аа гээд зүтгэхэд алаг орчлон түшнэ ээ хө

Хүн шиг амьдарна аа гээд хөдөлмөрлөхөд хөх тэнгэр харна аа хө Хүслээ биелүүлнэ ээ гээд итгэхэд хорвоо ертөнц туслана аа хө Амжилтыг атгана аа гээд зүтгэхэд аз од тохионо оо хө Амьдралаа хайрлана аа гээд зүтгэхэд алаг орчлон түшнэ ээ хө

by admin
0 comments

Эрүүл амьдарна аа гээд хичээхэд эрүүлийн жаргал ирнэ ээ хө Эвтэй явна аа гээд хичээхэд эвийн хүч ивээнэ ээ хө

Эерэг сэтгэнэ ээ гээд хичээхэд элэг зүрх тань эвлэнэ ээ хө Эрдэм сурна аа гээд хичээхэд эрчит тархи тань баясана аа хө!

-Сурталчилгаа-

 

Амжилтыг атгана аа гээд зүтгэхэд аз од тохионо оо хө Амьдралаа хайрлана аа гээд зүтгэхэд алаг орчлон түшнэ ээ хө Амлалтаа биелүүлнэ ээ гээд зүтгэхэд алдар хүнд чинь өснөө хө Алдаагаа засна аа гээд зүтгэхэд ахан дүүс чинь дэмнэнэ ээ хө!

Өөрийгөө ялна аа гээд зориход өвгөд дээдэс тань уухайлна аа хө Өөдрөг явна аа гээд зориход өгсөх зам зурайна аа хө Өнгөрсөнд амьдрахгүй ээ гээд зориход өнөөдөр чинь тодорно оо хө Өрсөлдөж зүдрэхгүй ээ гээд зориход өр зүрх чинь амирлана аа хө!

-Сурталчилгаа-

Хүн шиг амьдарна аа гээд хөдөлмөрлөхөд хөх тэнгэр харна аа хө Хүлээсээ тасдана аа гээд зориглоход хүч тамир орно оо хө Хүслээ биелүүлнэ ээ гээд итгэхэд хорвоо ертөнц туслана аа хө Хүнийг шүүхгүй ээ гээд ухамсарлахад хөх сүнс тань гэрэлтнэ ээ хө!

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Батсүхийн Эрдэнэтуяа / Хичээхэд…/

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая