Saturday, July 27, 2024
Home » ХӨГШРӨЛТ ДОТРООС ЭХЭЛДЭГ: Хамгийн эхний тэмдэг бол үрчлээс. Тэгэхээр эрүүл урт наслая, царай зүсээ өнгөлөг толигор бас залуу сайхан байлгая гэвэл үнэтэй косметик гэхээсээ илүү эрүүл ус уух тал дээрээ анхаарч байгаарай

ХӨГШРӨЛТ ДОТРООС ЭХЭЛДЭГ: Хамгийн эхний тэмдэг бол үрчлээс. Тэгэхээр эрүүл урт наслая, царай зүсээ өнгөлөг толигор бас залуу сайхан байлгая гэвэл үнэтэй косметик гэхээсээ илүү эрүүл ус уух тал дээрээ анхаарч байгаарай

by admin
0 comment

Хөгшрөлт дотроос эхэлдэг. Хамгийн эхний тэмдэг бол үрчлээс.
Энэ нь биеийн эсүүд хатаж хорчийж байнаа гэсэн үг. Мэдээж наснаас хамаарах процесс мөн боловч бидний өөрсдийн ухамсартай болон ухамсаргүй үйлдлээс шууд хамаардаг.

 

Бидний амьд бас эрүүл саруул байхад хамгийн чухал оролцоотой зүйл бол ус. Харин ямар бүтэцтэй, найрлагатай ус хэрхэн яаж хэрэглэж байна, ер нь бид эрүүл ус хэрэглэж байна уу үгүй юу гэдгийг бид л өөрсдөө хянаж, байнга санаа тавьж байхгүй л бол болохгүй цаг үед амьдарч байна.

Ууж байгаа шингэн бүхэн чинь таны амны цангааг гаргадаггүй. Цангаа тайлагдана гэдэг нь эд эсийн усны хэрэгцээг хангана гэсэн үг. Харин бидний уух дуртай чихэртэй чихэргүй, газтай газгүй бүх төрлийн ундаа, цай кофе, шар айраг зэрэгт буй ус нь биед шингэж, эд эсийг сэргээж чаддаггүй.

Хэрэглэх тусам улам л ихээр шаардагддаг. Эдгээрийг уухад дотоод эрхтнүүд маань илүүдэл хорт хольцоос нь ялгаж шүүх, ялгасан жаахан усаа зөв бүтэцтэй болгож эд эсүүддээ тараахад маш их энерги зарцуулах шаардлагатай болдог.
Өөрөөр хэлбэл бие өөрөө өөрийгөө эрүүлжүүлж, нөхөн сэргээж, дархлаа сайтай байж, хавдар г.м өвчинтэй тэмцэх эрч хүчнээсээ төдий хэрээр хасаж байна гэсэн үг.

Бас элэг цөсний болон бөөрний чулуу зэрэг нь чанар муутай, эсвэл хатуулаг ихтэй ус байнга хэрэглэдэг байснаас тодорхой хэмжээгээр хамаардаг. Тэгэхээр эрүүл урт наслая, царай зүсээ өнгөлөг толигор бас залуу сайхан байлгая гэвэл үнэтэй косметик гэхээсээ илүү эрүүл ус уух тал дээрээ анхаарч мөнгө цаасаа зарах нь хамгийн ухаалаг алхам болно.

Гол анхаарах зүйл бол усны бүтэц болон найрлага юм. Бүтэц гэдэг нь усны молекулын бүтэц зөв буюу байгаль эхийн бүтээсэн бүтэцтэй байхыг хэлнэ. Энэ нь эрүүл хөрсөнд ургасан эко жимс ногоонд буй шүүс юм. Ийм шүүсийг өөрсдөө шахаж уух нь маш сайн.

Жимс ногооны шүүс нь зөв бүтэцтэй байхаас гадна шаардлагатай эрдэс бодис амин дэм агуулдаг. Хамгийн гол нь эрүүл хөрсөнд элдэв химийн бодис, хоргүйгээр ургасан жимс ногоо байх ёстой. Бас нэг боломж бол байгалийн рашаан ус, булаг шандны ус юм. Анхаарах зүйл нь найрлага ба бидний биед хэтрүү их минерал шаардлагагүй ба ихэдвэл харин ч бүр аюултай.

Мөсний ус бол хамгийн сайн, зөв бүтэцтэй усанд тооцогддог. Өвөл орон нутгийн иргэд голын мөс авчирч хоол цайндаа хэрэглэдэг нь олзуурхууштай. Хотын иргэд бол хөлдөөгчид тусгай саванд ус хийж бүр голгүй болтол нь хөлдөөлгүй авна.

Мөстсөн хэсгийг нь авч хөлдөж амжаагүй усыг нь асгавал элдэв механик хольц зэрэг нь тодорхой хэмжээгээр цэвэрлэгддэг. Тэгээд мөсөө хайлуулж буцалгаад өглөөдөө ууж байх нь зөв. Ер нь бол эхэлж усаа буцалгаад, дараа нь хөлдөөж, гэсгээсний дараа буцалгалгүй тасалгааны хэмд байлгаж ууж байх нь хамгийн зөв.

Учир нь цахилгаан плитканы үйлчлэл бас л бүтцийг нь эвддэг. Зөв бүтэцтэй эрүүл усаа өглөө өлөн элгэн дээрээ ядаж ганц аяга ууж байх нь тэр өдөртөө сэргэлэн байх боломж олгодог. Усны найрлагын тухайд бол аль болох эрдэс бодисын хэмжээ нь бага байх нь дээр.

Яагаад гэвэл бид чинь маш олон төрлийн эрдэс давс зэргийг ихдүүлж хэрэглэдэг болохоос багадуулахаа байсан цаг. Хэтрүү их минерал, бусад бодисууд нь дараа нь биеэс тийм ч амархан арилж гардаггүй. Тэдгээр нь харин ч эсүүдийн сэргэж нөхөгдөх зам, боломжийг хааж, хатууруулж, хөгширч, хөших үүд, шалтгаан болдог. Тэгэхээр дандаа минералтай ус, рашаан уух нь зөв биш.

Ууж болно, 14 хоног уулаа гэхэд дараа нь 2-3 сар завсарлаж, илүүдэл бохирдлоо гадагшлуулах боломжийг биедээ олгох хэрэгтэй. Эрүүл цэвэр усанд бага зэрэг лимоны шинэ шүүс, эсвэл амтагдах төдий өчүүхэн байгалийн давс нэмж өгвөл амт нь ч таатай болж, биед илүү хялбар шимэгддэг.

Уухдаа бага багаар балгах, шимж уух нь зөв. Ширгээсэн ус эмийн эх гэдэг үг бол крантны хатуурч бохирдсон усыг хэлээгүй шүү. Бүх зүйл оригоороо байсан үеийн үг гэдгийг мартаж болохгүй. Нэмж хэлэхэд нас ахих тусам биеийн шингэний хэмжээ багасч буйг мэдээлдэг мэдрэх чадвар багасдаг ба энэ нь настангуудад илүү анхаарал тавих ёстой гэсэн үг.

Уламжлалт АУны эмч Намхайдоржийн Цогтмандах

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье