Friday, July 26, 2024
Home » Хөх өвгөдийн захиас: Үдшийн бүрий, үнэгэн харанхуйгаар хэрэлддэггүй, муу ёр дууддаг.

Хөх өвгөдийн захиас: Үдшийн бүрий, үнэгэн харанхуйгаар хэрэлддэггүй, муу ёр дууддаг.

by admin
0 comment

Өвөг дээдэс минь сургаалт үгсээрээ болохгүйг нь хэлж, болж бүтэх зүйлсийг маань хөтөлж ирсэн ачтай буянтай ухаант мэргэн ард билээ.

Өвөг дээдсийн сургаалт үгсийн цоморлигийг Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.

1. Дээлийн бүсийг урдаа зангиддаггүй, нулимс тосдог. 2. Амандаа гиншдэггүй, зовлонтой амьдардаг. 3. Хөл ачдаггүй, гай болдог. 4. Хөл сэгсэрдэггүй, явдал уддаг. 5.Биеэ займчдаггүй, аз жаргалаа гээдэг 6.Хэл мэддэггүй амьтанд халуун юм өгдөггүй, хилэнцтэй.

 

7. Үдшийн бүрий, үнэгэн харанхуйгаар хэрэлддэггүй, муу ёр дууддаг. 8. Бүсэн дээгүүр алхдаггүй муу ёр. 9. Эрчилсэн утас, тэлүүр доогуур шургадаггүй, сүлд доройтдог. 10. Ээжтэй хүн эрүү шанаа тулдаггүй, эх нь үхдэг. 11. Орондоо хоол, цай идэж уудаггүй өвчин ээрдэг. 12. Хайчны ам ангайлгадаггүй, гарз гардаг. 13.Хутга мэс хоол, цай, ус руу дүрдэггүй, гай дууддаг.

14. Чулуу хөнддөггүй, байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жилдээ байрандаа эргэж багтдаггүй. 15. Шагай хээр хаядаггүй, хаясан хүнээ 3 жил харуулддаг. 16. Өрөөсөн гутал, оймстой хоол цай идэж уудаггүй, бэр хулгайч болдог. 17. Буруу буюу зүүн гараар хүнд юм өгдөггүй, салга болдог. 18. Аяга буруу барьдаггүй, муу ёр.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье