Saturday, July 27, 2024
Home » Цагаан сарын тавгын идээ засах ёс: Залуу хүмүүс таваар гурван үе явах ёстой. “Таваар гурав явна” гэдэг нь үр хүүхдээ үзээгүй, гурван үеэ үзээгүй хүн ийм таваг засдаг.

Цагаан сарын тавгын идээ засах ёс: Залуу хүмүүс таваар гурван үе явах ёстой. “Таваар гурав явна” гэдэг нь үр хүүхдээ үзээгүй, гурван үеэ үзээгүй хүн ийм таваг засдаг.

by admin
0 comment

Монголчууд бид цагаан сараар болон найр хуримаараа ул боовоор таваг засдаг. Харин чухам яагаад “ул боов” гэж нэрлэсэн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Монгол хүн эрт дээр цагаас өвөлдөө ээтэн хоншоортой монгол гутал өмсдөг байлаа. Хүүхдүүд зундаа хөл нүцгэн гүйж эх дэлхийтэйгээ харилцдаг байсан.

Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцож, хүч авч байдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэргийг ялж, орон зайг туулдаг. Тиймээс “явах” гэсэн билэгдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” хэмээн нэрлэдэг байна.

Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, зээтэй, гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөхийн билэгдэл болгож, ул боовоороо таваг өрдөг. Энэ нь элээсэн улаа нөхөж, засаж, дахин ул буюу нас дуудаж байгаа хэрэг. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үедээ “ул элээнэ” гэж ярьдаг байжээ.

Хүн танд ил ертөнцөөс бэлэглэсэн:
1. махан бие
2. ясан бие
3. цусан бие
4. дотоод гал хий бие буюу сүнсэн бие
5. гадаад гал хий бие буюу гэрлэн гэсэн таван бие байдаг.

Таны ил ертөнцийн таван бие дээр далд ертөнцөөс мөн чанар буюу оюун ухаан чинь ирж та хоёр ертөнцийн хосолмол бүтээгдэхүүн болдог. Тэгвэл энэ ертөнцөөс танд олгосон таван биеийг билэгдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг байна.

Тавгийн идээний дээш явах үений тоо гэрийн эзний наснаас хамаардаг байна. Дээшлэх үе нь нас, доод тойрог нь бие байдаг байна. Айлууд доод сууриа, гурваар, дөрвөөр тойруулан тавьдаг. Энэ бол буруу. Та гурван биетэй юм уу?

Өөрийн биеийн аль хэсгийг та гээчихсэн юм бэ?

Залуу хүмүүс таваар гурван үе явах ёстой. “Таваар гурав явна” гэдэг нь үр хүүхдээ үзээгүй, гурван үеэ үзээгүй хүн ийм таваг засдаг. Үр хүүхэд төрүүлсэн хүн чинь нэг үеэ, түүнийхээ хүүхдийг үзэхээр хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзэхээр гурван үеэ үзэж байгаа гэсэн үг.

Гурван үеэ үзээгүй хүн гурван үеэ үзэхийн билэгдэл болгон таваар гурван үе таваг засдаг учиртай. Жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгын идээ тавьдаг байна.

Ул боовон дотроо талх, чихэр, төрөл бүрийн будаа, янз бүрийн юм хийдэг. Таны сав биеэн дотор хичнээн идэж, уух юм есөн шидээрээ ордог ч гэсэн, сэтгэлийн цагаан билэгдэлийг эрээвэр хураавар зүйлээр орлуулж, билэгдэх нь буруу юм. Тиймээс дан цагаан идээ хийдэг уламжлалтай байжээ.

Ингээд орой дээр нь өрөм дэвсэж өгнө. Үүгээрээ хүн өөрийнхөө магнайг билэгддэг. “Миний магнайд дандаа тос өөх, нүнжиг дагасан. Би ухаантай, оюунлаг магнайтай” гээд өрөм дэвсдэг. Магнайгаа өрмөөр хаачихаад, дээрээс нь шар тосоор чимэглэдэг. Яг л та үсээ янзалж, шүрэн даруулга зүүдэгтэй адил.

Эх сурвалж: М.Шидхүү

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье