Sunday, April 14, 2024
Home » Цаг хугацаа хэнтэй уулзахыг шийднэ. Зүрх сэтгэл хэнийг хүсч буйг шийднэ.

Цаг хугацаа хэнтэй уулзахыг шийднэ. Зүрх сэтгэл хэнийг хүсч буйг шийднэ.

by admin
0 comment

Цаг хугацаа хэнтэй уулзахыг шийднэ. Зүрх сэтгэл хэнийг хүсч буйг шийднэ. Зан араншин хэнтэй үлдэхийг шийднэ. Боломжийг бүү хүлээ, түүнийг бүтээ. Өнгөрснөө бодоод л гуниглаад байвал дараачийн шинэ алхамаа эхэлж чадахгүй шүү.

 

Аливааг санаачлагаараа хийдэг бол хүний дээр явна. Бусдыг дуурайж хийдэг бол бусдын адил явна. Хэлүүлж байж хийдэг бол хүний дор явна. Хэлүүлээд ч хийдэггүй бол хэнд ч хэрэггүй нэгэн болно. Чи хүн болж эргэн төрсөн л бол чамд алдаа байна, засах зүйл байна, хийх ёстойгоо үйлдээгүй өртэй байна, үйлийн үр байна гэсэн үг.

Хэрвээ бид үзэн ядалт, сөрөг зүйлсийг тараадаг шигээ хайрыг тарааж чадвал ямар хайхалтай дэлхий ертөнцөд амьдрах бол. Бид уг нь өөрийн ээж, аавынхаа хайрын бүтээгдэхүүн нь. Хайрын бүтээгдэхүүн л юм бол хайр гаргадаг байх ёстой. Тэгвэл чи аз жаргалтай байж чадна .

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ Нээхүй”

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье