Saturday, July 27, 2024
Home » Чингис хаан: Биеэ мэдвэл Хүмүн болмуй Би – гээ танивал Ухаан суумуй

Чингис хаан: Биеэ мэдвэл Хүмүн болмуй Би – гээ танивал Ухаан суумуй

by admin
0 comment

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.

Алтан урагт захихуй Биеэ засахуйн эрдэм сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун:

1. Алд биеэ засахуйн эрдэмд

Аги балчараас хичээгтүн

Алд биеэ засахуйн билиг

Ахас ихсээ хүндлэхээс эхэлмүй

 

2.Эцгээ хүндэлж

Эхээ ачилж

Эрхийг цээрлэн

Эрдэмд хичээж

Биеэ засагтун

 

3.Аргал түүж хурга хариулах

Алд биеэ засахуйн нэгэн билиг

Агт манаж, ан авд мордох

Аж төрөн хатуужихуйн эрдэм

4.Бага балчир наснаас

Биеэ засан хүмүнжигтүн

Хүмүнжиж эс чадваас

Хүмүн болж үл чадмуй

 

5.Хойчис мину

нойронд сэргэг

Нөхөрт үнэнч

Үг мэргэн

Үйлс шударгуу

Хүмүн болтугай

 

6.Биеэ мэдвэл

Хүмүн болмуй

Би – гээ танивал

Ухаан суумуй

 

7.Өөрийн зөвийг нутулсу гэвэл

Өрөөлийн зөвтэй жишин шинжигтүн

 

8.Өөрийн гэмийг мэдсү гэвэл

Өрөөлийн үгийг хүлцэн сонсогтун

 

9.Өлсөхөөс өрсөж хүнсээ базаа

Өгүүлэхээс өрсөж үгээ сонж

 

10.Өөрийн алдас гэмийг

Бусдаас асуун мэдтүгэй

Төр засах ёсонг

Сэцдээс асуун суртугай

 

11.Хөвүүн хэдүй

Шил сайтай ч

Эрхэм ёсон үгүй бол

Хүмүн эс болмуй

 

12.Ухаан уйтан хэмээн

Биеэ бүү чамла

Ухаант мэргэдээс сурвал

Билиг ухаан саруулмуй

 

13.Эрдэх бярдах

Баатар бусыг мэдэгтүн

Эрхлэх цэнгэх

Жаргал бусыг санагтун

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Алтан урагт захихуй Биеэ засахуйн эрдэм ёсон сургаалаас

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

 

 

 

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье