Home » Чингис хаан: Уур хилэнг даран тэвч Учиртай үгээ хэлэлцэн эвлэ Хагацахуйн эх хэрүүл буй за Өнөржихүйн эх эв эе буй за

Чингис хаан: Уур хилэнг даран тэвч Учиртай үгээ хэлэлцэн эвлэ Хагацахуйн эх хэрүүл буй за Өнөржихүйн эх эв эе буй за

by admin
0 comments

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас онцлон хүргэж байна.

Алтан урагт захихуй Гэр бүлийн ёсон сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун: Хаяа сайт айлд Ханьсах айл олон Хаяа муут айлд Харлах буйр олон Уур хилэнг даран тэвч Учиртай үгээ хэлэлцэн эвлэ Айл хүмүний амь нэг тул Ахан дүүсийн ёсонг дээдлэ

-Сурталчилгаа-

Хагацахуйн эх хэрүүл буй за Өнөржихүйн эх эв эе буй за Ялихгүй омог омтгой эв эв эвдмүй Шалихгүй хэрүүл хагацал үүдмүй Айлыг засаж төвхнүүлэх Арга ухаан юун хэмээвээс Авах гээхүйн ухаан зарж Арга билгийг хослох буй за

 

Ачаа хөсөг хөтлөн Нүүж яваа айлыг Анд нөхрийн ёсоор Идээ ундаар угтагтун Ан авын олз юугаа Айлсан буй өрх бүрд Адил тэгш хүртээгтүн Авын хишиг дэлгэрмүй

-Сурталчилгаа-

Хаяа дэрлэсэн ахан дүүс Жаргал зовлон нэг тул Зовлонгоо хамт хөнгөлбөл Жаргал өнөд дэлгэрмүй Унхиа сайт айлын Унага даага эрх аж Унхиа муут айлын Үр хүүхэд танхи аж Айлын нохойг зодвол Эзэнтэй эвдэрсний шинж

Айлын эхнэрийг *ролдвол С*дар с*мууны шинж Айл саахалтаа Ахан дүүсийн ёсоор Асран тэтгэж Ая эвийг хичээгтүн Айл гэрийн хоймор Ахас ихсийн суудал буюу Алгасан тэнд суувал Алдас болох тул цээрлэ

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Гэр бүлийн ёсон сургааль

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

 

 

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье