Saturday, July 27, 2024
Home » Шантидэва: Эрдэнэ үнэтэй тусмаа алдахад хайран Оргил өндөр тусмаа очиход хатуу.

Шантидэва: Эрдэнэ үнэтэй тусмаа алдахад хайран Оргил өндөр тусмаа очиход хатуу.

by admin
0 comment

Шантидэва гэгээний сургаалаас уншигч та бүхэндээ хүргэж байна. Сэрэмжлэхүй: Бодь сэтгэл төрсөн тэр хормыг
Овоолсон хогон дундаас сохор гуйлгачин очир алмаз олохтой зүйрлэн хэлжээ.

Өнгөрсөнд харамсаж, ирээдүйгээс горьдож, энэ цаг үедээ сэтгэл ханамжгүй амьдардаг болохоор бид үнэхээр гуйлгачин юм.

 

Гэтэл очир алмаз олвол ямархан ховор завшаан билээ. Олсондоо баярлаж, алдахаас сэрэмжлэн нандигнах учиртай. Бясалгал хийдэггүй хүнд сонор сэрэмж хэрэггүй. Учир нь түүнд алдах юм байхгүй. Харин бясалгагч хүний өвөрт нандин эрдэнэ бий болохоор Агшин бүр сэрэмжлэх ёстой. Эрдэнэ үнэтэй тусмаа алдахад хайран Оргил өндөр тусмаа очиход хатуу.

Энэ бие минь илбийн цогцос билээ. Өвдсөн ч би жаргалтай. Өмнө хураасан муу үйлийн үр шавхарч цэвэршинэ. Өвчингүй бол мөн л жаргалтай. Бие, сэтгэл омголон бол үйлс бүтээл өрнүүн. Эд мөнгөгүй бол би жаргалтай. Гадна дотнын шунал хомголзолоос ч ангид чөлөөтэй амьдрах болно.

Эд мөнгөтэй бол би жаргалтай. Өглөгийн үр тариалж өнийн хүнсээ базаана. Үхэл ирсэн ч би жаргалтай. Энэ их гэгээн ухаанаа өвөрлөн явахад бодь мөрийн урсгал хаанаас тасархав. Өнө удаан насалсан ч би жаргалтай. Ариун бясалгал минь улам цэцэглэж анхимлам үнэрээ түгээх болно .

Эх сурвалж: Дондүвлин Хийд

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье