Home » Шар тос, арвайн гурил, сүүгээр хий гаргах жор. Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.

Шар тос, арвайн гурил, сүүгээр хий гаргах жор. Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.

by admin
0 comments

Хий дарах ардын уламжлалт аргуудыг мэдэж гэр бүлдээ хэрэглэж байгаарай.
Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм.

-Сурталчилгаа-

 

1. Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах

-Сурталчилгаа-

  • Хөх аргал, хомоолын утаа
  • Ясны хиншүү
  • Толгой, шийрний хярвас
  • Шар эсгийний хярвас
  • Хуушуур, буузны үнэр
  • Цууны үнэр
  • Сонгино, гааны үнэр
  • Сармисны үнэр

2. Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах

-Сурталчилгаа-

  •  Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
  • Халуун яс
  • Жигнэсэн мах
  • Хуушуур
  • Шар тос
  • Чөмөгний тос
  • Ургамлын үрийн тос
  • Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос

3. Өвөрмөц хоол идэх аргаар дарах

  • Ясны шөлөнд хийсэн бантан
  • Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
  • Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)

-Сурталчилгаа-

Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл) 150 гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3 гр шар тос, 5 гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх

-Сурталчилгаа-

Арвидсан хийг цагаанаар дарах. 15 гр замбайн гурилыг 5 гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.  Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.

-Сурталчилгаа-

Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух. 50 гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух. Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.

Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух. Хонины махтай гурилтай шөл, Адууны мөлжсөн ясны шөл,  Халгайн зутанг эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.

-Сурталчилгаа-

Хий босох цагууд:

Хийн цэгүүд:

  • Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
  • 2 чихний арын төвгөр
  • 2 чихний нүх
  • 2 чамархай
  • Хүн хонхор
  • Ооч
  • Эгэмний сэтэрхий
  • Эгэмний төвгөр
  • Хүйс

-Сурталчилгаа-

  • Умдаг ясны дээд тал
  • 2 бөөр тушаа (араас)
  • Олон уулзах
  • Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
  • 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
  • Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
  • Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: budda.mn

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая