Home » Шар тос яс тэжээнэ, тамир тэгшилнэ, хий хөөнө. Өдөрт шагайн чинээ шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна.

Шар тос яс тэжээнэ, тамир тэгшилнэ, хий хөөнө. Өдөрт шагайн чинээ шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна.

by admin
0 comments

Шар тос нь өрөмний шар, айрагны шар гэж  хоёр янзын шар тос бий. Одоо цагт хий аривдсан хүмүүс их болжээ.
7 гаригийн эхний өдөр дөнгөж хайлсан хайлмагны шар тос нэг халбагыг хэлний доод хөх судсанд шингээн хүртэж бай.

-Сурталчилгаа-

Тэгвэл хоолойн өвчин бамбай тархи зүрхний хий тэнцвэрждэг. Өдөрт шагайн чинээ шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна.  

-Сурталчилгаа-

Монголын уламжлалт анагаах ухаанд “охь манлай” гэж нэрлэгдсэн шар тосыг тогтмол хэрэглэвэл:

 

  •  Зүрхний тамирыг сайжруулна.
  • Уушигны хатингарлыг арилгана.
  • Үс гэзэгний өнгийг сэргээж тэжээллэг болгоно.
  • Зүс царайд өнгө нэмж, нүдийг гэрэлтүүлнэ.
  • Хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй байлгана.
  • Дотор эрхтэнүүдийг цохилт, доргилт хөдөлгөөнөөс хамгаална.

-Сурталчилгаа-

 

  • Судасны хананд илүүдэл тос хуримтлагдаж судас хатуурахаас сэргийлнэ.
  • Ясны сийрэгжилтээс хамгаална.
  • Бэлгийн болон бөөрний булчирхайн гормоны алдагдлаас сэргийлнэ.
  • Элэг өөхлөхөөс сэргийлнэ.
  • Гэдэсний өөхийг арилгаж, биеийн жинг багасгахад сайнаар нөлөөлнө.
  • Нүдний эмгэг, нүдний даралт, цус харвалтаас сэргийлнэ.

-Сурталчилгаа-

Эрдэмтэд шар тосыг шинжлэх ухааны түвшинд судалж, ялангуяа сарлагийн сүүний шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8%, хүний биед үл орлогдох тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.5%, ханасан хүчил 48.9%, ханаагүй хүчил 51% агуулагдаж байгааг тогтоож, онцгой ач холбогдолтой хэмээн онцолжээ.

Шар тосонд агуулагдах фенолт антиоксидант нь дархлааг сайжруулдаг бол А, Е, D, K аминдэмүүд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг, даралтыг тогтворжуулж, биенд хуримтлагдсан хортой нэгдлийг саармагжуулдаг.

-Сурталчилгаа-

Шар тосны найрлагад Омега-3, Омега-9 байдаг тул холбогч эд эс, булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархи, ой санамжинд эерэгээр нөлөөлнө. Өдөрт нэг халбага шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна. Өглөө бүр буцалсан халуун бүлээн усанд нэг халбага шар тосыг хийж уусгаад уухад нэн сайн аж.

Шар тос 160-190 хэмд тэсвэрлэх чадвартай тул мууддаггүй, удаан хадгалах боломжтой, исэлдлийн түвшин бага, хоол цай хийхэд тохиромжтой, хурдан шингэдэг тул хоол боловсруулалтанд сайн нөлөөтэй. Эрт үед уламжлалт анагаах ухаанд олон жил хадгалсан шар тосыг арьсны гүвдрүүг анагаахад ашигладаг байжээ.

-Сурталчилгаа-

Шар тостой цай, шар тосоор зуурсан арвайн гурил идэх, шар тосон бариа засал хийлгэснээр гэдэс гүйлгэх байдлаар бие дэх хорыг хөөж, хий хуйг арилгадаг байна. 

Шар тос яс тэжээнэ, тамир тэгшилнэ, хий хөөнө. Баасан гаригийн орой унтахын өмнө бараан даавуунд шингээсэн халуун бүлээн шар тосоор 2 нүд 2 чамархайн судсан дээр 3 удаа жин тавиарай.

Энэ нь  нүд тархи мэдрэхүй сайхан амарч судасны нарийсал нүдний даралт бууж хараа сайжируулах тустай.  Бид аливаа зүйлийг хэрэглэхдээ тунг нь тааруулдаггүй.

-Сурталчилгаа-

Сайн гэхээр хэмжээг нь ихдүүлж хэрэглэдэг. Хүүхдийг багаас нь 7 хоног тутамд ядаж нэг удаа хумсын толион чинээ шар тос хэлний хөх судалд нь шингээлгэж сургаарай.

Энэ нь дархлааг дэмжиж,  хоолойн булчирхайн үйл ажиллагаанд маш гайхамшигтай юугаар ч орлуулшгүй эрдэс тэжээл шүү.

Шар тос хэрэглэж байгаа үед даарахгүй хүйтэн хоол унд хэрэглэхгүй гам барих нь тустай. Бүлээн шар тос шингээсэн бор хөвөнгөөр ядаж 7 хоногт 1-3 удаа чихээ бөглөөрэй. Хий хуйнд маш сайн.

-Сурталчилгаа-

Чихний ард тэнцвэрийн булчирхай байрладаг. Хүйтэн хий хурахаараа бие таллан хөрдөг ядардаг тамирддаг. Паркетан шалнаас үүдэлтэй хөлийн ул янгинан даардаг хүмүүс хонины нэхийгээр улавч эсвэл оймс хийгээд өмсөөрэй.

Унтахын өмнө бараан өнгийн даавуунд шингээсэн бүлээн шар тос хөлний нуманд байрлуулан ороогоод унтаарай . Хөлний улны нуманд бүх мэдрэлийн цэг, дархлааны цэг, 5 цул эрхтний цэг байдаг.

-Сурталчилгаа-

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: Х. Жаргал

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая