Та хоёр долоо хоногийн турш дараахь зөвлөгөөг хэрэгжүүлж үзээрэй. Тэгээд амьдрал тань хэрхэн өөрчлөгдөхийг ажиглаарай. Хэрвээ хүмүүс таныг магтахаас, өндрөөр үнэлэхээс, танд туслахаас, танд санаа тавихаас татгалзаад байгаа мэт санагдвал тэдэнд эдгээр зүйлсийг өг.
Танд эдгээр зүйлс байхгүй гэж үү? Ийм чанарууд танд байдаг юм шиг үйлд. Бүх зүйл танд ирэх болно.
Өгч эхлээд тун удалгүйгээр та авч эхлэнэ. Хэрэв та өгөхгүй бол та юу ч авахгүй. Гарах цутгалан нь орох цутгаланг тодорхойлдог. Дэлхий ертөнц чамд ямар нэг зүйлийг өгөхөөс татгалзсан мэт санагдвал үнэн хэрэгтээ энэ бүхэн чамд оршин байгаа гэдгийг мэд.
Гэвч та үүнийгээ гадагш урсан гарахыг зөвшөөрөхгүй байгаа учраас та тэр зүйл таны дотор байгаа гэдгийг мэдэж ч чадахгүй. Гэвч та талархал болон гадна орших элбэг дэлбэг байдлыг хүлээн зөвшөөрөхүйгээс эхлэ. Таныг тойрон хүрээлж буй зүйлсээс бүрэн бүтнийг олж хар.
Арьсаараа нарны илч дулааныг мэдэр, цэцгийн дэлгүүрийн ханаар өрсөн цэцэгсийг хайрла, шүүслэг жимсийг амтал, тэнгэрээс орох баялаг болох хур борооны усанд нэвтэртлээ нор. Амьдрал бүрэн бүтнээр дүүрэн, алхам тутамд. Хүрээлэн буй орчиндоо талархах нь таны дотор зүүрмэглэн байсан элбэг дэлбэг байдлын мөн чанарыг сэрээнэ.
Түүнийг тавьж сулла. Түүнийг гадагш урсан гарах боломжийг олго. Та зөрж өнгөрсөн үл таних хүн рүү инээмсэглээд өнгөрөхөд танаас багахан энерги гарна. Та өглөө шүү дээ. Өөрөө өөртөө, “Би юу өгч чадах билээ? Энэ нөхцөл байдалд энэ хүнд би хэрхэн үйлчлэх билээ?” гэсэн асуултыг ямагт тавь.
Хэрэв та өөрийгөө байнгад элбэг хангалуунаар мэдэрч байгаа бол өөртөө элбэг хангалууныг мэдрэхийн тулд та ямар нэг зүйлийг эзэмших хэрэгтэй гэж үү ? Эд зүйлс бараг л заавал тан руу ирэх болно. Элбэг дэлбэг байдал зөвхөн элбэг дэлбэг байдал дотор нь оршдог хүн рүү л ирдэг.
Энэ нь бараг шударга бус санагдаж болох ч энэ үнэн. Элбэг дэлбэг байдал, дутуу дулимаг байдал бол танд бодитоор илрэх дотоод мөн чанар тань юм. Үүнийг Иисүс ийн тодорхойлсон байдаг: “Юмтай хүн өгдөг, юмгүй хүн авдаг”. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж:Boldsukh Badamsed Экхарт Толле