Эмэгтэй хүнд зөөлөн ааль зохьдог юм. “Эрчүүд гэдэг хөөрхий өрөвдмөөр амьтад.
Хөөрч хөөрч согтуу орж ирээд агсам тавьж байсан чинь эхнэр нь үнсчих юм бол нам болоод унтаад өгнө. Үүний оронд орилж чарлаад “Та архинаас гар, тамтай амьдарч чадахгүй” энэ тэр гэх юм бол улам асаадаг байхгүй юу.
Аргадахуй, хайрлахуй гэдэг чинь хүнийг хүн болгодог юм. Би эр хүн учраас эр хүндээ хайртай. Гэхдээ л би эмэгтэй хүнд илүү хайртай. Би ижийтэй, ханьтай, охидтой учраас эмэгтэй хүний тухай их боддог.
Эмэгтэй хүнийг хайрлаад байвал өнгө ордог. Хайрлаад байвал ухаан суудаг амьтан. Үгэнд их эмзэглэнэ. Нэг сайхан үг сонссон эмэгтэй хүн өдөр байтугай сардаа баясгалантай явдаг юм байна л гэж боддог…”
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагнал, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Б.Лхагвасүрэн