Saturday, July 27, 2024
Home » Энергийн хүрд үнэртэй. Та ямар үнэртэй вэ?

Энергийн хүрд үнэртэй. Та ямар үнэртэй вэ?

by admin
0 comment

Энергийн хүрд үнэртэй.
Бүх хүрд тэгш ажиллаж байвал хүмүүн эхийн хар уураг /эхийн сүү/ шиг үнэртэй.  Эрдэмтэн, мэргэд оройн хүрд давамгайлсан байдаг тул чихэр, бурам шиг үнэртэй.

Мэлмий хүрд идэвхитэй бол төмрийн үртэс шиг үнэртдэг, хатуу аргуу. Ур дүйч нараас үнэртдэг. Хоолойн хүрд идэвхитэй хүмүүн хүчирхэг үнэртэй байдаг. Хурдалж ирсэн адууны хөлстэй төстэй ойролцоо үнэртэй. Заргач хүмүүн ийм үнэртэй байдаг.

Зүрхэн хүрд шинэхэн цус шиг үнэртэй. Хуучин цус муухай үнэртэй, шинэ цус анхилуун үнэртэй. Дотоод бясалгал хийгч, лам нар ийм үнэртэй байдаг. Наран сүлжээ хүрднээс шинэхэн тээрэмдсэн амуу буудай шиг зөөлөн үнэртэй. Голчлон яруу найрагч, бүжигчид, хөгжимчдөөс үнэртдэг.

Үржихүй хүрднээс гичий чононы шээс шиг, доод давс буюу чулуужин гардаг жамц давс шиг эхүүн үнэр үнэртдэг. Олон хүүхэдтэй эцэг эх, мөн домч нараас үнэртдэг. Үндэс хүрд нь шар шавар, шохой шиг хуурай үнэртдэг. Голчлон бөхчүүд, харваачдаас ийм үнэр гардаг.

Хүрд амттай.

  •  Хөлс тунгалаг, зөөлөн амттай байх тусмаа үржихүй хүрд тэгш.
  • Цус гэгээт, чихэрлэг бол зүрхэн хүрд тэгш сайн.
  • Нулимс тунгалаг, давс чихэр холимог амттай байх тусам мэлмий хүрд тэгш.
  • Шүлс хөөсгүй, тунгалаг зунгааралдахгүй байх тусам наран сүлжээ тэгш.
  •  Шээс тунгалаг, хөөсгүй, эхүүн үнэргүй байх тусам үндэс, үржихүй хүрд тэгш.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: ЭрЧиТай

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье