Оройн цагаар хүн унтах ёстой цагтаа унтахаар хэвтэхгүй аваас түүний бие организмд ачаалал үүсдэг.
Ингэснээр ой санамж, төвлөрөх чадвар мууддаг. Ертөнцийг тод томруунаар хүлээн авах чадамж мууддаг, амьдралын өнгө үзэмж бүдгэрч эхлэдэг, амрах чадамж хүчтэй сулрах ба алдагддаг.
Үүний үр дүнд тамхи татах зуршил бий болно, кофе уух, алкоголь уух зуршил бий болно. Яагаад хүн оройтож унтдаг вэ? Яагаад гэвэл тэр амарч чадахгүй ямар нэг зүйлийг хийхийг хүсч байдгаас тэр юм. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэрээр өөрийн хөдөлмөрийн үр дүнд хүчтэй татагдаж буйгаас тэр юм.
Энэ цаг мөчид хүн өмнөө Ариун гэгээн хүний зураг тавиад, залбирал мөргөл үйлдэх хэрэгтэй. Ядаж л 15 минут. Өөрийнхөө боломжоор. Гэвч энэ цаг нь залбирал мөргөлийн цаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ цаг мөчид л хүн өөрийн Хувь тавилангаа ялан дийлдэг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын “Хувь тавилангаа ялахуй” лекцээс