Эмэгтэйчүүдийн үндсэн шинж чанар буюу шакти нь хайр, амар амгалан, гоо сайхан юм. Эрчүүд чухамхүү эдгээрт л тэмүүлж байдаг. Учир нь тэдэнд эдгээр чанар үгүй. Тэднийг гэртээ ирэхэд эдгээр 3 зүйл байхгүй байх аваас тэд тэнд байгаад байж чаддаггүй.
Эмэгтэйчүүдэд хамгаалалтан дунд байх, хариуцлагатай байдал дунд байх, аз жаргал дунд байх шаардлага байдаг. Сэтгэл зүйн хүчнүүд нь үргэлж харилцан солилцоонд оршиж байдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэйд нь хариуцлага байх аваас эмэгтэйд нь хайр үүсэн бий болдог.
Эсрэгээр эмэгтэй нь хайрыг өгөхөд эрэгтэйд нь хариуцлага үүсч төрдөг. Хэрэв эмэгтэй нь амар амгаланг өгөх аваас эрэгтэйд нь түүнийг хамгаалах хүсэл төрдөг. Эсрэгээр эрэгтэй нь түүнийг хамгаалж байвал эмэгтэй нь амгалан тайвныг олдог.
Эмэгтэй нь кама болон гоо үзэсгэлэнг бэлэглэх аваас эрэгтэй нь аз жаргалыг мэдэрдэг ба эмэгтэйдээ мөнгө, материаллаг элбэг хангалуун байдлыг өгдөг. Түүнчлэн эрэгтэй нь үүнийг ямар нэг шаардуулгагүйгээр өөрөө хийдэг. Учир нь ингэх нь түүнд таалагддагаас тэр.
Хэрэв та бүгд өөр өөрсдийнхөө шинж чанаруудыг илрүүлэн гаргаад эхлэх аваас дурын зөрчилдөөн сөргөлдөөн таслан зогсоогдох болно. Эрчүүд нь өөрийнхийгөө, эмэгтэйчүүд нь өөрийнхийгөө. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.