Та өөрөө өөртөө тусалж чадна. Эдгээр энгийн зөвлөгөөнүүд нь таныг эрүүл байлгахад тусална. Үсээ үргэлж илээрэй: Өглөө босоод л 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш, урагш нь илээрэй. Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндөгний аясаар цочирч толгой тархи, оюун ухаан сэргэн даралт буурна.
Хэлээ түүншиндээ хүргэх: Хэлнийхээ үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош хөдөлгөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал хоолны дуршлыг өдөөж, шингэцэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжүүлэхийн хамт ам цангах, хатах, залгиур хоолой өвдөх, буйл өрөвсөхөөс сэргийлнэ.
Шүдээ товших: Уруулаа жимийж, анхаарлаа төвлөрүүлэхэд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун товшино. Энэ дасгалыг хэдийчинээ олон хийх тусмаа сайн. Шүдний евчнөөс сэргийлснээр шүд бөхижнө. Хятадад шүдээ еглөе бүр 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй гэсэн хууч яриа бий.
Морь харахдаа бүү яар: Аль ч хэлбэрээр бие засахдаа амаа хамхин шүдээ зууж, хэлнийхээ үзүүрийг тагнайнхаа хонхорт хүргэж бай. Мөн хараагаа эгц болго. Тамхи татах, ярихыг тэрхэн үед тэвч. Тэгээд амьсгалаа жигд чөлөөтэй авч гаргаж анхаарлаа төвлөрүүлэн тайван сууж бие зас. Ном сонин уншиж болохгүй.
Үе мөчний дасгал: Гараа мөрөөрөө хойш урагш савчин эргүүлж, хөлөө хойш урагш нь өшиглөх маягаар гар хөлийнхөө булчин шөрмөсөө цочроож тэнийлгэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн, баруун зүүн тийш хазайж хуян шар усаа тарааснаар үе мөчний өвчнөөс сэргийлж, уян налархай байлгахад тус болдог.
Нүүрээ байнга илж бай: Гарынхаа алгыг үрж халаагаад дух хацар, самсаагаа бүхэлд нь дээш доошгүй зугуухан хэд хэдэн илж бай. Өдөрт хоёроос доошгүй удаа хийвэл сайн.
Цээжээ арчиж бай: Цээжиндээ иллэг хийж, зөөлөн алгадаж бай. Тэгвэл зүрхний ажиллагаа эрчимжиж, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвдехөөс сэргийлнэ.
Хэвлийдээ иллэг хийж бай: Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Чингэхдээ хоёр тийш нь ээлжпэн илж, зөөлөн дарж базал. Ийм маягаар 10-15 удаа ил. Ингэвэл орчны цусан хангамжийг сайжруулж, ходоод гэдэсний агшиж сунах, өрөвсөх өвчнөөс сэргийлнэ.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.