Зав чөлөөгүй амьдралд Зарц боол шиг зүтгэсэн ч Зарим нэгэн үедээ Завилсан бурхан шиг тайвшир
Үе үехэн санааширч Үймсэн сэтгэл хямарч Үгүйлж харамсах болбол Үдийн нар шиг тайвшир Хэн нэгэн намайг
Цээртэй үгээр з*хэж
Бүсгүйн сэтгэлд гомдвол Бүүвэйн ая шиг тайвшир Гэр орондоо тогтохгүй Гэргий хүүхдэдээ нэмэргүй Гэм нүгэл чинь ихэдвэл Гэгээн бясалгал шиг тайвшир Сул дэмий бодолтой Сурч мэдсэн юмгүй Сууж байж чадахгүй бол Судрын уншлага шиг тайвшир Ядарч явсан ч тайвшир Ялж явсан ч тайвшир Ямар ч үед тайвшир Яруу найргаар тайвшир.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Лам Чулуунбаатарын ЭРДЭНЭБААТАР Тайвшир