Өсөхийн цагт санууштай нь Бишрэл, хичээл, сэтгэл гурав. Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав. Ачлахын дээдээр ачлууштай нь Ээж, аав, эх орон гурав. Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав.
Ялахын түрүүнд ялууштай нь Бие, хэл, сэтгэл гурав. Яруу төгс сурууштай нь Яриа, дуу, хөгжим гурав.
Эгшин бүрийд цэгнүүштэй нь Бие, хэл, сэтгэл гурав. Эгнэгт тордож явууштай нь Билэг, ухаан, чадал гурав.
Бадарч дээшлэхийн үндэс нь Сэрэх, санах, тэмүүлэх гурав. Баларч дордохын тэмдэг нь Унтах, мартах, тэрслэх гурав.
Аливаа шинжээс эрхэм нь Мэргэн, түргэн, даамай гурав. Тэтгэх горимын эх нь Нар, сар, хайр гурав. Тэжээх шимийн үндэс нь Гал, ус, газар гурав. Үйл бүхнээс эрхэм нь Бодох, туурвих, дэмжих гурав. Үнэн бүхий туйл нь Төрөх, орших, үхэх гурав.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа Гурамсан сүлжээ сургаал.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!