Wednesday, April 17, 2024
Home » Ямар гаригууд мөнгө өгдөг вэ?

Ямар гаригууд мөнгө өгдөг вэ?

by admin
0 comment

Мөнгийг дурын гариг өгч болно. Нарнаас эхлэе. Би ямар нэг компаний захирал, эсвэл их хурлын гишүүн, эсвэл конгрессын гишүүн, эсвэл сенатор байлаа гэе. Суудалд суулаа, орлого мөнгө ирлээ. Суудал буюу албан тушаал нь Нарны мөнгө юм.

“Би их хурлын гишүүн болмоор байна. Буйдан дээр суугаад л юу ч хийхгүй” гэж хүн боддог. Тэр юу ч хийхгүй гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ бол зүгээр л тэрхүү буйданд хүрэхийн тулд маш олон зүйлийг хийх хэрэгтэй байдаг. Нар бол байр суурь юм. Хотын дарга боллоо, баяжлаа. Хотын дарга болоогүй бол баян болохгүй.

Сар. Зочид буудал, ресторан гэх мэтийг удирддаг хүмүүс байдаг даа. Тэдний орлого Сараар дамжин ирж байна гэсэн үг. Ангараг. Бүхий л цэрэг дайны үйл хэрэг, хамгаалалтын ажил, бүтэц зохион байгуулалт, спорт.
Буд. Банк, трейдер, бирж, хөрөнгө оруулагчид. Яагаад Будыг мөнгөний гариг гэдэг вэ? Яагаад гэвэл мөнгө өөрөө, валют өөрөө Будтай шууд холбоотой.

Бархасвадь. Лекц, сургалт, боловсрол мэдлэг. Мөнгө орлого эндээс ирдэг. Сугар. Загвар өмсөгчид, гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, жүжигчид. Сугар нь гоо үзэсгэлэнтэй. Хүн бүгд л түүнд бэлэг өгөх агаад түүнд бүх зүйл байдаг. Мөн түүнийг шилдэг дүрд тоглохыг урина.

Хэрэв Сугар нь зүгээр л энгийн бол тэр хүн загвар зохион бүтээгч, загвар өмсөгч эсвэл гоо сайханы салонд ажиллах боломжтой. Сугар нь үнэртэн болон үнэртэй усыг хариуцдаг. Сугарын орлого ийм маягаар ирдэг.

Санчир. Энэ нь хүнд хэцүү хөдөлмөр, бүтээгч, ажиллах хүчийг илэрхийлдэг. Раху нь гэмт хэрэг, Кету нь нууцлаг үйл, тоглоомын бизнес, тусгай үүрэгт ажил гэх мэт. Өөрөөр хэлбэл эндээс үзвэл орлого мөнгө нь бүхий л гаригсаар дамжин ирдгийг та харж болно. Гэвч мөнгө өөрөө Буд юм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье