Saturday, July 27, 2024
Home » Яруу найрагч О.Дашбалбар: Эргэн тойронд тань юу ч боллоо гэсэн Нинжин сэтгэлээ алдахгүйг хичээ

Яруу найрагч О.Дашбалбар: Эргэн тойронд тань юу ч боллоо гэсэн Нинжин сэтгэлээ алдахгүйг хичээ

by admin
0 comment

Хүнд туслах агшин хайрла
Өлссөн нохдод хоол өгөхдөө би
Хачин их баярладаг
*лөгчин г*чий цадаад явахдаа
Сайны ерөөл уншдаг

Өнчин хүүхдэд хэдэн төгрөг өгөхдөө би
Хачин их баярладаг
Өр өвтгөсөн нялх амьтад нүдний нулимс гаргадаг.

Хүнд туслах агшин бүрийг
Алдахгүйг хичээдэг
Хүйтэн шөнө үнээ малыг өрөвддөг

Эргэн тойронд минь юу ч боллоо гэсэн
Нинжин сэтгэлээ алдахгүйг би
Энэ хорвоогийн амьтан бүхэнд

Хайр энэрэл хүсдэг би
Талд шогшиж яваа гуринхалсан чоныг
Хачин их өрөвддөг би!

Тагтад урамдах бугыг ч
Хачин их өрөвддөг би!
Намрын бүрэнхийд даарсан
Цэцгүүдийг өрөвддөг би

Намайг хүн болгосон
Амьдралыг дээдэлдэг би!
Манант хорвоогоос буцсан аав, ээжийгээ
Хачин их санадаг би

Мартаж чадахгүй өдөржин шөнөжин зовдог би
Хүнд туслаагүй өдрүүд минь
Надад бараан санагддаг

Хүйтний туйл, хоосон цөл шиг санагддаг
Аяа бурхан минь!
Хүнд туслах ганц агшин ч болов хайрла

Алтан өдрүүд хайрла
Амьтны тусыг бүтээнэ би

Ганц өдөр, ганц өдөр Ганц агшин, ганц агшин, ганц агшин…
Газар дээр хүнд туслах он жил хайрла
Улаан сахиус минь!

Яруу найрагч О.Дашбалбар: Оюун санааны яруу найраг номоос

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье