Хүний биеийн үндсэн долоон хүрднээс Үндэс хүрд нь ясны бүтцийг хариуцах бөгөөд ясны сийрэгжилтийг хурууны хумсны уган дээр байх цагаан өнгийн тал дугуй дүрсээр мэдэж болно.
Энэ цагаан дүрсний хэмжээ нь бүх хуруунд том, зөв тал дугуй хэлбэртэй байх нь сайн байдаг.
- Эрхий хурууны цагаан нь толгой, хүзүү, далны ясны сийрэгжилтийг,
- Долоовор, Чигчий хурууны цагаан баруун зүүн гарны ясны сийрэгжилтийг,
- Дунд, Ядам хурууны хумсны цагаан нь сүүж дунд чөмөг, тойг, шаант, өсгий ясны сийрэгжилтийн түвшинг илэрхийлдэг.
Өөрсдийн хумсаар оношийг тогтоосноор засал хийх боломжтой болдог. Засалд хүнсний хивэг болон хоёрдугаар гурилыг өргөн ашиглана.
Өөрөөр хэлбэл эдгээр гурил дээр ясны гурилыг нэмж хүнсэндээ хэрэглэхийн тулд үхрийн чөмөгт ясыг сайтар чанаад хагалж хатаана. Дараа нь нунтаглан сайтар гурилдаж хоолны гурилдаа 1:5 хэмжээгээр холин хэрэглэнэ.
Энэ байдлаар хоёр сараас дээш хугацаагаар хэрэглэхэд хумсны цагаан тодрон гарч ирж байгаа нь ясны сийрэгжилт илааршиж эрүүл болж байгаа хэрэг юм. Ясны гурил хэтийдэх аваас үений хөдөлгөөн зууранги болж хөшиж мэдэгдэх тул тэр үеэс дан гурилаа хэрэглэж болно.
Дээд болон нэгдүгээр гурил цардуул ихтэй биед шим болж бодисын солилцоог дэмнэдэггүй учир хоёрдугаар гурил болон хивэг хэрэглэж буйг анхаарна уу. Газтай ундаа ясны сийрэгжилтийг ихэсгэдэг гэдгийг мөн анхаарах хэрэгтэй. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!