Home » Үйлийн үр: Үйл нэгэнт байсан л бол үр дагавар нь гарцаагүй боловсроно Үр хэдийн боловсорсон цагт үр шимийг нь заавал хүртэж байж сална Үйлийн үр гэдэг ийм л хатуу хууль дэгтэй

Үйлийн үр: Үйл нэгэнт байсан л бол үр дагавар нь гарцаагүй боловсроно Үр хэдийн боловсорсон цагт үр шимийг нь заавал хүртэж байж сална Үйлийн үр гэдэг ийм л хатуу хууль дэгтэй

by admin
0 comments

Үйл амьдрал маань доройтож доголдох тоолонд
Үйлийн үрээ эдлэж байна даа гэж буурлууд сургах атал
Үг үйлдэл маань засарч хувь тавилан тэгшрэхийн цагт
Үйлийн үр бус буян заяа хэмээн өөрөөр тайлбарлана

Үйлийн үр гэдэг муу үйлдэл муухай амьдралыг хэлэх шиг
Үр дүн сайн сайхан байхыг буян заяа гээд яриад байгаа мэт
Үйлийн үр буян заяаны тухай иймэрхүү нэг ойлголт байдаг нь
Үнэндээ бодит байдал сургаал номтой өдөр шөнө шиг ялгаатай гэнэ

Үйл сайн муу байх нь хамаагүй үйл хөдлөлд тэд тооцогдоно
Үйлдэл нь дотроо бие хэл сэтгэлийн хэмээн гурав хуваагдана
Үйл нэгэнт байсан л бол үр дагавар нь гарцаагүй боловсроно
Үр хэдийн боловсорсон цагт үр шимийг нь заавал хүртэж байж сална

Үйлийн үр гэдэг ийм л хатуу хууль дэгтэй
Үр төлөөсийг нь зайлшгүй амсах нэхэл дагалтай
Үйлийн үр нь угтаа шалтгаан ба үрийн шүтэн барилдлага
Үхэл амьдралыг зохицуулах увидас шидтэй зүйл гэнэ

Үйлийн үрийн үл үзэгдэгч харгалзагч хүч
Үйлийн зургаан ертөнцөд нөлөөлдөг тул
Үйлээ тэнд эдлэх амсах хувь ерөөл нь ч
Үйлдсэн нүгэл буянаараа ялгамжтай гэнэ

Үйл муу бөгөөс нүгэлтэн гэгдэж гурван муу заяанд унана
Үйл сайн аваас буянтан хэмээгдэн гурван сайн төрөл ч авна
Үйлийн сайнаар тэнгэрийн оронд төрөх магадлал байдаг ч
Үхэж төрөхийн зовлон тэнд ч байх тул эргэж унах боломж бас бий

Үйлийг эдлэж нимгэлэхдээ бас үйлдэж аривжуулах нь их тул
Үйлийн үр дуусах нь бүү хэл дундарч багасах нь үгүй
Үхэл зовлонгийн үйлтэй сансарын хүлээс хүрдний хорвоод
Үйлдлээ хянахаас өөр өршөөл гарц үгүй гэж мэргэд зөвлөнө

Үйлийн үрийн өр авлагыг эдлэж байж л чөлөөлөгдөх
Үйлийн ертөнцийн үндсэн хууль ийм хэдий боловч
Үүнээс гарах давах арга зам бас байдаг тухай
Үйл зовлонгоосоо ангижирч гэгээрсэн бурхад номолсон нь бий

Биеээр заавал амсах тавилантай үйлийн үр байвч түүнийг
Буян барилдлагаар дээдийн номтой учирсаны ач хийгээд
Багшийн адислал, авшигийн үр ба хайрын хүчээр
Бясалган ариусгаж угаан устгах боломжтой гэнэ

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ө.Батболд Үйлийн үр / Гэгээрэхүй шүлгийн цомгоос /

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье