Нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай адил буян хураана, мянган суварга босгосон тэнцэх буюн хураав гэгдэх энэхүү дууг V Ноён худагт Данзанравжаа энергийн төвийн зүгт харан суухдаа зохиосон гэдэг.
Энэ шүлэгт эмэгтэй хүний таван гайхамшигийг утга төгөлдөр өгүүлсэн юм.
Үлэмжийн чанар нь зөвхөн монголд бус дэлхийн даяар алдартай аж. Бас “Үлэмжийн чанар” дууны үг бүсгүй хүнийг магтан дуулсан мэт боловч эр хүн, эх дэлхий бүхний гайхам сайхныг магтсан билээ. Үлэмжийн чанар буюу Үлэмж үзлийн агаар дахь чинадын чанд ухамсар. Хутагт дээд багшдаа мөргөмү!
Дууны үг. Үлэмжийн чанар төгөлдөр Өнгө тунамал толь шиг Үзэсгэлэнт тунгалаг царайгий чинь Үзээд үзээд ханашгүй дээ Үнэхээр сэтгэлий минь булаамаар зээ Хөшүүн сэтгэлийг уяруулагч Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг ааш чинь Хөгжиж суухад урамтай даа Хөөрхөн аальтай шиг минуу зэ
Бадамын дундаас дэвэрсэн Балын амттай адилхан Баясгалант тунгалаг царайгий чинь Бахдаад бахдаад ханашгүй дээ Баярыг улмаар аривтгамаараа зээ Хүний энэхэн насанд Хүссэн хэргийг бүтээгч Хүсэлт тэнгэрийн эдлэлээр Хөлгүй жаргалангийн далайн дунд Хөвөн цэнгэн жаргая зээ