Хоосон: Үргэж ниссэн шувуу хаачдагыг би мэдэхгүй Өрөвдөж хайрлах сэтгэл хаанаас ирдэгийг мэдэхгүй Өөлөхийн аргагүй гэж төсөөлсөн ертөнц Өнө мөнхийн бүхэн мөрөөдөл байсныг л мэдэрсэн
Шаазан хагартал инээсэн чимээ цуурай болж одсон Шаналж уйлсан нулимс бүхэн чийг болон замхарсан Нүгэл бүхэн аажим бүдгэрч мартахын мананд ууссан Нүднээ үзэгдсэн дүр болгон
-Сурталчилгаа-
Дурсамжийн нугалаанд эвхэгдсэн Иймээс л амьдрал гэж үгүй агаар мэт хоосон Аз жаргалын дүртэй зовлонт цэцэг гэлтэй. Өвөл хаа оддыг би мэдэхгүй Өвөө минь хаашаа явсныг ч бас мэдэхгүй Үүрдийнх гээд нандигнасан болгон минь
-Сурталчилгаа-
Эцгийн минь захиасыг надад хүргэлгүй Цаг хугацаа нь булааж одсон Энхрийхэн үнсэлтийг нь хацарт үлдээлгүй Салхи нь хүртэл арчаад нисчихсэн Өөрийн минь гэж өмчилсөн бүхэн
Ер хэнийх ч биш оргүй хоосон байсан Иймээс л амьдрал гэж үгүй агаар мэт хоосон Аз жаргалын дүртэй зовлонт цэцэг гэлтэй
-Сурталчилгаа-
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!