Өнгө дүрс гуа бус болгодог үйлүүд гэж бий.
Уурлах, өс барих, бухимдах, хутагт хийгээд эцэг эх тэргүүтнийг муучлах, суварга болон сүм хийдийн газар тэргүүтэнг бохирдуулах, шүтээнд өргөсөн зулыг бөхөөх, өнгө дүрс муу хүмүүн амьтныг муулах, шоолох, ариун цэвэр байдлыг үл сахих зэрэг болно. Харин эдгээрийг тэвчин чадваас өнгө дүрс гуа болдог учиртай.
Хүний нүдэнд ил харагдах нүүр царай, үс зүс, бие бялдарын гуа сайхны зэрэгцээ нүднээс далд дотоод сэтгэлийн гуа сайхан оршино. “Гадаад ямар ч гуа сайхан нь хэрэв дотоод гуа сайхнаар амилагдаагүй бол бүрэн төгөлдөр байж чадахгүй”.
Гаднаас харагдах гуа сайхан, дотроос гэрэлтэх гуа сайхан нэгэн биенд бүрэн төгөлдөр цогцлох нь тэр бүр элбэг байдаггүй. Өөрийн доторх сэтгэлийн гоо сайханг дэлгэрүүлэгтүн. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!