Өргөл буюу өгөхийн хууль: Сүүгээ өргөж байхад хариуд нь таны сүнс өөрийнхөө гэрлийг тэлнэ. Цайгаа өргөж байхад таны гал дүүрнэ.
Будаа тариагаа өргөөд таны болон өргөөний хувь дүүрнэ, үйлийн үр багасч байдаг.
Бидний хөх толбот эцэг өвгөд Ертөнцийн 9 хуулийг мөрддөг байжээ. Үүнд:
- Төрөхийг хууль
- Үхэхийн хууль
- Галын хууль
- Өгөхийн хуул.
- Авахын хууль
- Дүүрэнгийн хууль
- Нөхөхийн хууль
- Авч дарахын хууль
- Ар эс лантай байхын хууль гэж дагаж мөрдөж байжээ.
Энэ нь мухар сохор үйл биш харин зэргэлдээх ертөнц оршихуйтайгаа (Хан хурмаст тэнгэр, лус савдаг, далд ертөнцтэй) эрчим энергээр харилцан тэтгэлцэж бас хариуд нь ивээл ачилалд нь орж чаддаг тэнгэр ухаантай байсан учраас ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛ гэдэг байна.
Иймд та энэ дэлхийн нэгэн эд эс болж төрсөн л юм бол чиний чин сэтгэлээсээ хэлсэн өршөөл, уучлал, хайр талархал, өргөл ерөөл өргөж чадваас гариг эрхэс, нар сар, зэргэлдээх ертөнц таныг сонсож хариу ивээж ӨГСӨНИЙ тань хариуд чамд эрчим энерги ивээлдээ багтаах нь АВАХын боломжийг олгох нь дамжиггүй.
Монголчууд бид сэтгэлээрээ, үйлээрээ, үгээрээ, инээд хайраараа, дуу аялгуугаараа, өргөл ерөөлөөрөө ӨГЧ ЧАДДАГ ард түмэн байж. Гэтэл харийн соёлд дэндүү ууссанаар хуучин мухар сүжиг нэрийн ёс улажлал, аяга жаягаа мартсан ухамсарын доройтолд орж ҮНДЭСНИЙ ӨВӨӨ УХАЖ ТАНИХ МӨРЛӨХ шаардлага гарсныг сануулж буй бодит жишээ юм.
Уур нүдүүрт цай нүдэхдээ тоолбол идээ ундаагаар дутна, цай идээг буруу гараар өгвөл ирсэн зочноо үл хүндэлсэн, дайлахыг хүсээгүй гэсэн муу сэтгэл болно, хормой шууж, ханцуй шамлан цай идээнд ойртох аваас зэрлэг танхай болно, цайны шаарыг хогтой хамт хаяваас идээний дээжээ үл хүндэлсэн болно хэмээн цээрлэдэг.
Цайны дээж өргөх үед үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг. Өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болохгүй. Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг.
амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: mn.wikipedia.org