Wednesday, September 18, 2024
Home » Мэдлэгийг үр дүнтэй хүлээн авахуйн арга зүй

Мэдлэгийг үр дүнтэй хүлээн авахуйн арга зүй

by admin
0 comment

Бүхий л амьд амьтсыг энэрэн нигүүлсэх, багшдаа үнэнч бишрэлтэй байх нь буяны төлөвт орших Бархасвадийн шинж чанар юм. Хөгжлийн дээд түвшинд, бидэнтэй учран таарсан ямар ч хүн бидний багш, нөхцөл байдал болгон биднийг Бурханлаг руу ойртон дөтлөхөд туслахаар, эгоизм буюу аминч үзлээс ангижрахад маань туслахаар бүтээгдсэн байдаг хэмээх ойлголт бидэнд аяндаа ирдэг.

Бидний хэнд маань ч амьдрал дээр олон багш бий. Ийм ч учраас хэнийг ч, хэзээ ч хараах үзэн ядах хэрэггүй. Бүгдэд хүндлэлийг илгээгээд л өөрийн замаар явах хэрэгтэй. Сургууль дээр ч гэсэн хүүхдүүд багшдаа мөн л тийм янзаар хандах ёстой.

Баруунд бол багш нарыг үл хүндэтгэх хандлага түгээмэл. Шавь нарт бараг бүх зүйл зөвшөөрөгдсөн байдаг. Тэнд, бага ангийн сурагчид дурын мөчид хаалга саван гарч одох ба багштайгаа бүдүүлгээр харилцдаг. Үүнийг шавийн өөрийгөө илэрхийлж буй явдал, өөрийгөө таньж ухамсарлаж буй явдал, энэ бол хэвийн л үзэгдэл хэмээн үздэг.

Гэтэл үүнээс болж шавь хүний мэдлэгийг шингээх чадвар хаагддаг. Ийм учраас барууны орнуудын сурагчдын оюуны хөгжлийн түвшин байнга унасаар буй. Бид дотооддоо хүлцэнгүй оршсон зөвхөн тэр цагт л мэдлэгийг хүлээж авч чадна гэдгийг мэдэх нь бас ойлгох нь маш чухал.

Ийм хандлага бидний бүхий л амьдралын туршид хадгалагдаж байх ёстой. Яагаад гэвэл орчлон ертөнц биднийг секунд хором бүрд сургасаар буй. Иймээс тэр ч байтугай та гадаад хэл сурч байх даа эсвэл жолооны курсэд сууж байх даа ч эдгээрийг заан сургаж буй хүмүүс, тэдний эрчим энергид дотоод сэтгэлдээ мөргөж залбирч байх нь зүйтэй.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн “Орчлон ертөнцтэй хэрхэн ярилцах ба гаригс хувь тавилан эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?” номоос

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье