Saturday, July 27, 2024
Home » 7 хүрдны гэмтэл биед нөлөөлөхүй хийгээд түүнийг засахуй арга

7 хүрдны гэмтэл биед нөлөөлөхүй хийгээд түүнийг засахуй арга

by admin
0 comment

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ 7 хүрдны гэмтэл биед нөлөөлөхүй хийгээд түүнийг засахуй жорыг хүргэж байна.
1-р хүрд буюу Үндэс энергийн үүсгүүр муудвал ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад байна. Эцсийн дүнд бүтсэн юм байхгүй болчихдог аж.

 

Яагаад мууддаг вэ, гэж үү?! Орой харанхуйд гадуур явах, гэр орон, ор дэвсгэр бохир заваан байх, хөл гар даарч хөрөмхий болох, хөдөлгөөн дутах зэрэгт голдуу энэ энерги мууддаг. Тэгэхээр тэдгээрийг засах үйл хийл гэсэн үг.

2-р хүрд буюу Үржихүйн энергийн үүсгүүр муудвал гэр бүлийн харилцаа доголдоно. Үр хүүхэд өвдөнө. Цагаан мах гарах, өндгөвч сав өвчилж эхэлнэ. Бүтээлч байдал алдагдана. Муудах шалтгаан нь давсганд шээс удаан хуримтлагдах, өтгөн хуралдах, хатах, гэр бүлтэйгээ таарамж муу байх зэрэг нь энэ энергийг унагадаг. Өтгөн шингэнээ гарах цагт нь гаргаад гэр бүлтэйгээ баяр жаргалтай байж, хамтдаа сайхан хооллоход энэ энерги амархан засагдана гэнэ.

3-р хүрд буюу Наран сүлжээ энергийн үүсгүүр муудвал орлого, мөнгө багасна. Элэг, цөс, ходоод өвчилнө. Хоол шингэхээ болино. Ер нь хоол шингэхгүй байна гэдэг нь далд ухамсар талаасаа буяны сав дүүрсэн эсвэл бохирдсон гэсэн үг. Дүүрнэ гэдэг нь орлого орсон ч өөрт тогтдоггүй. Өөрөөр хэлбэл дүүрэн учир хальж асгаад байна гэсэн үг.

Сав бохирдоно гэдэг нь бохир саванд юу ч хийсэн муудаж, муу хий, үнэр ялгардагтай адил илт гэдэс цүдийж хийн тарга үүсдэг. Андашгүй хүйснээс дээш 4 хуруу газарт овойж цүдийдэг. Тиймээс түүнийг ходоод хэмээх сав эрхтэн мэдэрч хямардаг гэж үздэг. Тэгэхээр яах уу? Ходоодоо эмчилнэ гэсэн үг. Гэдэсний таталт, 90:60:30 гэх мэт дасгалууд нь бөөгнөрсөн муу хийг хөөж, сунасан гэдсийг агшааж өгдөг. Тэр нь өөрөө засал болдог гэнэ.

4-р хүрд буюу Зүрх энергийн үүсгүүр муудсныг илтгэх шинж нь далны бөгтөр үүснэ. Хавирга доош сууна. Мөр сар шиг хэлбэрт орно. Зан аашийн хувьд гомдомхой болно. Хүмүүс таныг ойлгохгүй байгаа юм шиг санагдана. Ганцаардаж, та ч өөрөө бусдыг анхаарах хүч дутна. Цаанаа нэг сул дорой болно. Үүнээсээ болж зүрхний хэм алдагдана. Энэ хүрд хамгийн чухал хүрд.

Учир нь энэ хүрдийг амжилтын хүрд, мөнгөний хүрд 2 дагаж ажилладаг тул энэ хүрд хаагдахад нөгөө 2 дээр маань дагаж хаалт үүсдэг. Зүгээр л өөрийгөө уучилж элдэв зүйлд харамсахаа боль, өөрийгөө хайрлах тэр үед энэ хүрд засагдана. Мэлмийн хүрд зүрхэн хүрд хоёрыг бодлоор засах нь хамгийн үр дүнтэй байдаг гэнэ.

5-р хүрд буюу Хоолойн энергийн үүсгүүр амжилтыг тодорхойлдог. Энэ үүсгүүр муудвал мэдээж амжилт гарахаа болино. Ямар нэг зүйлийг үр дүнгүй хийнэ. Муудсныг илтгэх шинж тэмдэг нь дуу хоолой суларна, хоолой өвдөмхий болно, хүзүү бөгтийнө, толгой өндийхөөр тавгүй мэт санагдана. Амнаас өөдтэй үг гарахгүй. Засал нь сайхан үгтэй дуу аялах, дуу мэдэхгүй бол УМ авиа унших. Мөн толгойгоо сайн гэдийлгэх зэрэгт энэ хүрд нээгдэнэ гэнэ.

6-р гурав дахь хүрд буюу Мэлмий энергийн үүсгүүр шийдвэр гаргалтыг дэмжинэ. Муудвал эргэлзэмтгий болно, яах учраа олохгүй төөрнө. Аливаа зүйлийн бурууг сонгоно. Засах арга нь сайн унтах. Бясалгал хийх. 6-р хүрд гэмтэхэд хүмүүс чамайг өөлж, буруутгаж эхэлнэ. Жишээ нь хоол яасан бага иддэг юм, яасан их унтдаг юм, яасан орой ирдэг юм, гэр орноо цэвэрлээч гэх мэт энгийн зүйл дээр хүртэл хэрүүл бухимдал татаж эхэлдэг гэнэ.

7-р хүрд буюу Титэм энергийн үүсгүүр гэмтэхэд зүүд зөн буруутаж, харж даасан тэнгэр тань танаас алсарна. Азгүйтэлд өртөмхий болно. Зулай хавагнаж толгой хүндэрнэ. Буйлнаас цус гарна. Улмаар 5-р хүрд рүү нөлөөлж эхэлнэ. Энэ үүсгүүр муудвал хар дарж зүүдэлнэ, замбараагүй утгагүй зүүд зүүдэлнэ. Бясалгалаар амархаан нээгдэнэ. Шүтлэгтэй хүмүүс наранд арвай буудай өргөж шүтээндээ талархах үед энергийн үүсгүүр хүчтэй ажилладаг гэнэ.

Эх сурвалж: Түмээ Халхын Харуул

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье