Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Монгол ардын зүйр цэцэн үгсийн цоморлигийн “Эрдэм ном” -ын тухай өгүүлсэн сургаалыг хүргэж байна.
Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан
Билигтэй хүн чөтгөр зарцална.
Аргатай хүн арслан унана.
Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр
Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр
Эдийн чанарыг эдэлж таньдаг.
Эрдмийн ихийг сурч мэддэг.
Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс
Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Өвөг дээдсийн сургаал
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!