Монголчуудын хувьд нар, сар,уул,усаа шүтэж дээдэлж тахилга үйлдэх зан үйл нь анх бөөгийн шүтлэгтэй холбоотойгоор үүсч улмаар шарын шашины нөлөөнд уусаж хөгжиж ирсээн.
Өвлийн адаг сарын 22,23-нд Гал голомтоо ариусган бадраах үйл нь өвгөн жилээ үдэж талархаад угтан ирж буй жилээ хүндэтгэн галаар бие, хэл, сэтгэл юугаа ариусган гарч буй жилдээ сайн, сайхан амьдрахыг бэлэгдэж буй үйлдэл юм.
-Сурталчилгаа-
Гал тахих үйл нь Наран ээжийг гал дээрээ буулгаж Удмын өвөг дээдэст галаа таниулж Үр удмаа хамгаалах зан үйл юм. Галын бурхан гурван настай эрэгтэй хүүхэд болж залардаг.
Айлд гал өгдөггүй, айлаас гал гуйдаггүй. Монгол айлын тулганы галд Галын бурхан гурван настай балчир эрэгтэй хүүхдийн дүрээр залран сууж байдаг гэнэ.
-Сурталчилгаа-
-Сурталчилгаа-
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлгэдэж галд өргөдөг бөгөөд “Болж яваг гэж богино хавиргаа, бүтэж яваг гэж бүдэрхийгээ, баяжиг гэж булуугаа өргөе” хэмээн ерөөн хэлдэг.
-Сурталчилгаа-
Гал хайрла: Монгол хүн гэрлэхдээ тулга буюу гал голомтондоо мөргөдөг. Хуримлах үед нөхөр нь галын эхэнд, эхнэр нь галын аманд сууж хархүү эцэгтээ хандан “Аав аа, гал хайрла” хэмээн гуйна.
Эцэг “галаар яах нь вэ, хүү минь” гэхэд хүү “Аавын галаас тасалж, хүү нь гал голомтоо асаая” хэмээн хүндэтгэн хоёр гараа тосоход эцэг нь хэт цахиураа хүүдээ өгнө. Хүү хэтийг цохиж гал гарган хөгжөөхөд эхнэр нь шинэ айлын анхны цайг чанадаг заншилтай.
-Сурталчилгаа-
Хараацай дээд тивд очтол айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж зогссон гэрийн эзэгтэй “галын хулгайч” хэмээн хашгирч хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж, харин манай тив галтай болсон гэнэ.
-Сурталчилгаа-
-Сурталчилгаа-
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Эх сурвалж: Зурхайн ухаан, энерги судлал, аура, сэтгэл судлал Н.Батцэцэг
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!