Friday, July 26, 2024
Home » Жилд 4-өөс доошгүй удаа гал тахиж байх хэрэгтэй. 

Жилд 4-өөс доошгүй удаа гал тахиж байх хэрэгтэй. 

by admin
0 comment

Монголчуудын хувьд нар, сар,уул,усаа шүтэж дээдэлж тахилга үйлдэх зан үйл нь анх бөөгийн шүтлэгтэй холбоотойгоор үүсч улмаар шарын шашины нөлөөнд уусаж хөгжиж ирсээн.

Өвлийн адаг сарын 22,23-нд Гал голомтоо ариусган бадраах үйл нь өвгөн жилээ үдэж талархаад угтан ирж буй жилээ хүндэтгэн галаар бие, хэл, сэтгэл юугаа ариусган гарч буй жилдээ сайн, сайхан амьдрахыг бэлэгдэж буй үйлдэл юм.

Гал тахих үйл нь Наран ээжийг гал дээрээ буулгаж Удмын өвөг дээдэст галаа таниулж Үр удмаа хамгаалах зан үйл юм. Галын бурхан гурван настай эрэгтэй хүүхэд болж залардаг. Айлд гал өгдөггүй, айлаас гал гуйдаггүй. Монгол айлын тулганы галд Галын бурхан гурван настай балчир эрэгтэй хүүхдийн дүрээр залран сууж байдаг гэнэ.

Монголчууд галдаа шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс, болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Мах шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо мялааж галдаа өргөнө.

Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлгэдэж галд өргөдөг бөгөөд “Болж яваг гэж богино хавиргаа, бүтэж яваг гэж бүдэрхийгээ, баяжиг гэж булуугаа өргөе” хэмээн ерөөн хэлдэг.

Эцэг, эх, бэр гурав: Гал голомтыг илэрхийлэх тулга нь гурван хөлтэй бөгөөд энэ нь эцэг, эх, бэр гурвыг төлөөлдөг. Эцэг нь баруун тал, эх нь зүүн тал, бэр нь урд талд байгаа байдлаар тулга тавьдаг ёсонтой. Тулган дээр тогоо тавихдаа баруун хойш үл мэдэг хазайлган тавьдаг нь тухайн айлын буян хишгийг гадагш алдахгүй гэсэн утгатай. Отгон хүү, эсвэл ганц хүү төрөхөд “гал дээр гарсан хүү”, “голомт залгах үр”, “гал манах үр” хэмээн бэлгэшээнэ.

Гал хайрла: Монгол хүн гэрлэхдээ тулга буюу гал голомтондоо мөргөдөг. Хуримлах үед нөхөр нь галын эхэнд, эхнэр нь галын аманд сууж хархүү эцэгтээ хандан “Аав аа, гал хайрла” хэмээн гуйна. Эцэг “галаар яах нь вэ, хүү минь” гэхэд хүү “Аавын галаас тасалж, хүү нь гал голомтоо асаая” хэмээн хүндэтгэн хоёр гараа тосоход эцэг нь хэт цахиураа хүүдээ өгнө. Хүү хэтийг цохиж гал гарган хөгжөөхөд эхнэр нь шинэ айлын анхны цайг чанадаг заншилтай.

Галтай болсон нь: Домогт өгүүлснээр, урьд цагт манай тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдэгийн оч гялалзуулан байхыг хараад галнаас нь олж авахаар хэлэлцэж хараацай шувууг бие жижиг, хурдан шаламгай тул дээд тивээс гал олж ирүүлэхээр явуулжээ.

Хараацай дээд тивд очтол айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж зогссон гэрийн эзэгтэй “галын хулгайч” хэмээн хашгирч хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж, харин манай тив галтай болсон гэнэ.

Үүд нээгдэнэ. Галын бурхан баясахад Галын тэнгэр, үүдэн тэнгэр, ханийн тэнгэр, үрийн тэнгэр, эдийн тэнгэрүүд баясдаг. Галын тэнгэр баясахад тухайн айл гэрийн гишүүдийн нүдний гал, сэтгэлийн гал, итгэлийн гал, хайрын гал, хийморийн гал бүхэн сэргэж гэрэлтдэг. Үүдэн тэнгэр баясахад олзын үүд, жаргалын үүд, баялгийн үүд, бэрийн үүд, хүргэний үүд бүхэн нээгддэг аж. Галын бурхан ивээг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Зурхайн ухаан, энерги судлал, аура, сэтгэл судлал Н.Батцэцэг

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье