Монголчууд эрт дээр үеэсээ 3 анагаах ухааныг мэддэг байсан. Эдгээрээс монгол анагаах ухааныг сүнс сүжигтэй холбон тайлбарладаг. Бид юуны түрүүнд орон гэрээ ариулсан байх учигтай. Үүний тулд:
- Гэрээ цэвэр цэмцгэр байлга.
- Эмх цэгцтэй байлга.
- Эрчмийг нь цэвэр байлга.
Дээрх 3 зарчим нь орон гэр ариулах арга болно. Гэрийг цэвэр байлгахад гадна, дотно цэвэрлэгээ маш чухал. Ялангуяа далд байдаг зүйлсийг сайтар угааж цэвэрлэхгүй бол хар сүнс тэнд л хорогдон амьдардаг. Эмх цэгцтэй байлгах нь маш чухлыг япон охины номыг уншаад ч болсон ойлгоно буй зэ.
Гэрийн эрчим ариун дагшин цэвэр байхын тулд нарны гэрэл, галын элч оршин байх учиг буй. Хар сүнснүүд нарны гэрэл, галын элчээс зугтдаг тул булан тохой газруудад арцны болон лаврын навч шатааж аривлах үйл хийж байхыг өвгүд маань зөвөлж.
Монголчуудын сүнслэг анагаах ухаан уг шалтгааны алив зүйлийн учиг зүйг гаргаж, түүнээс улбаалж засал хийдэг учраас даацтай, үр дүн сайтай. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: “Домчийн судар”-аас /Хөлөгт зайран./
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!