Home » Залуужуулах анагаах шидтэй эртний нууц

Залуужуулах анагаах шидтэй эртний нууц

by admin
0 comments

Энерги бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Бид бүхэлдээ энерги.
Бие махбодоо анагаах үед бидний хэлбэлзэл энергийн хувьд өндөр байх шаардлагатай.

-Сурталчилгаа-

Өвчин эмгэгийн жинхэнэ шалтгааныг арилгахгүйгээр бие мах бодь болон сэтгэл зүйн шинж тэмдгүүд байсаар л байна.

-Сурталчилгаа-

Энэ нь хувь хүний энергийн талбар хэт их хэлбэлзэлтэй, хэт сул хэлбэлзэлтэй байхаас хамаарна. Энерги бол анагаах ид шид юм. Эртнээс одоог хүртэл энергийн эмчилгээг хүн бий болсон цагаас хойш хэрэглэж ирсэн.

Орчин үеийн шинжлэх ухаан эцэст нь квант онолын ачаар гүйцэж, энерги бол анагаах ухаан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

-Сурталчилгаа-

Жишээлбэл, өвчтөний сэтгэлгээг өөрчлөх нь өвчтөний эрч хүчийг өөрчлөх явдал юм. Сайн эмч нар, бие махбодийг анагаахад цорын ганц найдвартай эмчилгээ нь ганцхан бие махбодид үйлчлэх бус юм.

Харин эдгэрэлтийг дэмжихэд тухайн хүний сэтгэлгээний онцлог, сэтгэл санааны байдал чухал үүрэгтэйг онцолж байна.

Өндөр хэлбэлзэлтэй эерэг энерги нь эдгэрэлтийг дэмждэг бол хэлбэлзэл багатай сөрөг энерги нь хүнийг эдгэрэхэд саад болдог байна. Дэлхийн бараг бүх эртний нийгэмд амьдарч байсан хүмүүс энергиэр анагаах аргыг хэрэглэж ирсэн.

-Сурталчилгаа-

Эртний домч нар шархыг эмчлэхдээ эхлээд хувь хүний энергийн төвшин ямар буйг илүү чухалчилж үздэг байж. Энэ нь тухайн шархыг шууд эмчлэхээс ч чухал байдаг аж.

Бодол санаа болон бусад үл үзэгдэх энергийн төвшин сэтгэлзүй болон бие махбодийн эмгэгийг үүсгэдэг. Тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулдаг гэдгийг эртний энергиэр эмчлэгчид тогтоож байжээ.

Тэд хүнийг анагаахын тулд бие махбодын хүрээнээс хальж, сэтгэл зүй болон сүнслэг талбарт хэрхэн анагаахаа мэддэг байсан. Харин орчин үеийн анагаах ухаан хөгжихийн хэрээр бие мах бодь ба оюун ухаан нь тусдаа биетүүд гэж судалж, бие мах бодь дээрх эмчлэх хандлагыг илүү нэвтрүүлсэн.

-Сурталчилгаа-

 

Бүх зүйл энерги, бусад бүх зүйлд энерги нөлөөлдөг гэдгийг квант физик нотолсон. Эрдэмтэд одоо эртний хүмүүсийн мэддэг байсан зүйлийг хайж илрүүлэн нэвтрүүлсээр байна.

Хүний бодлын энерги “эхлэх” цэг байдаггүй ч таны биет зүйл гэж ойлгодог энергийн төвлөрөл байдаг. Бодлын энерги нь таны биеийг бүрдүүлдэг энергийн концентрацад амархан нөлөөлдөг.

Заримдаа та үл үзэгдэх энергийг мэдэрдэг. Та хүмүүсээр дүүрэн өрөөнд ороход эерэг, сөрөг, ууртай, баяр баясгалантай, айдастай, өөдрөг, уйтгартай, урам зоригтой, түгшүүртэй, хайрладаг, дэмждэг гэх мэт энергийг шууд мэдрэх болно. Таны сэтгэл санааны байдлаас хамааран Та бүлгийн энергид шууд татагддаг.

-Сурталчилгаа-

Өөрөөр хэлбэл таны орсон өрөөний энергид ямар хүмүүсийн энерги давамгайлж буйгаас хамааран таны бодол, сэтгэл, мэдрэмжид шууд нөлөөлдөг. Хэрвээ таны энерги сул дорой бол тэр энергид автаж эхэлнэ. Та шалтгаангүйгээр бухимдаж, дотор муухай оргих, толгой эргэх гэх мэт.

Бид өдөр тутамдаа энергийн талбарт ажиллаж, хөдөлмөрлөж, амьдарч байна. Харин та өндөр энергийн хэлбэлзэлтэй бол ангид байж чадна. Гэр бүл салалт, хайртай хүнийхээ үхэл эсвэл бусад хувийн хямрал гэх мэт удаан хугацааны стрессээ эргэн санаарай.

-Сурталчилгаа-

Таны энерги ямар байсныг санаж байна уу? Харанхуй, гунигтай, уйтгартай, сонирхолгүй, сэтгэлээр унасан, өвдөж, найдваргүй, итгэлгүй, урамгүй гэх мэт байсан байж болно.

Та эндээс нэг зүйл анзаарсан уу? Удаан хугацааны сэтгэл хямрал болон бие махбодийн эдгээр шинж тэмдгүүд нь таны бодлын сөрөг энергийн илрэл юм!  Эрүүл мэнд муудах, хурдан хөгшрөх нь сөрөг бодол, сөрөг сэтгэл хөдлөлтэй зэрэгцэн оршиж байдаг байна.

Энергиэр анагаахуй. Бодол бол эрч хүч өгдөг. Сэтгэл хөдлөл бол энерги бөгөөд эдгээр нь таны эрүүл мэндийн байдалд шууд нөлөөлдөг. Та өөрийн бодол санаа, сэтгэл хөдлөлөө сонгож, эрүүл мэндээ өөрөө бий болгодог. Тиймээс таны бодлын шинж чанар чухал.

-Сурталчилгаа-

 

Бодол санаа, сэтгэл хөдлөлийн сөрөг энерги бидний энергийн талбарт давамгайлах үед энэ нь сэтгэл зүйн болон бие махбодийн асуудал хэлбэрээр илэрч гардаг.

Бие дэх энергийн урсгалыг эртний мэргэд ийн тодорхойлсон байдаг. Жишээлбэл: чакра нь биеийн энергийн төвүүд юм. Эдгээр энергийн гол төвүүдэд энерги хангалттай урсахгүй байх тохиолдолд тэнцвэргүй байдлыг нь сэтгэлзүй, бие эрхтнүүд мэдэрч эхэлдэг.

-Сурталчилгаа-

Энэ тэнцвэргүй байдал нь энергийн бөглөрөл болж эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Эртний анагаагчид нэгдмэл энергийн талбараас эерэг энерги татаж, өөрийн энергийн талбараар дамжуулан тэр энергийг өвчтөнд дамжуулж, улмаар өвчтөний өөрийн энергийн талбарыг өөрчилдөг.

Тэд мөн бие махбод дахь энергийн чөлөөт урсгалыг нээж, бие махбодийг өөрийгөө анагаах боломжийг олгодог байжээ. Мөн бохирдсон энергийг цэвэрлэдэг. Та зөв энергийг өөртөө татах, энергийн дамжуулан ухамсартайгаар өөрийгөө анагаах боломжтой. Энэ мөчөөс эхлэн өөрийн эрүүл мэндээ эрч хүчтэйгээр хариуцаарай!

-Сурталчилгаа-

Ертөнцийн хууль: Илүү өндөр хэлбэлзэлтэй байх тусам тийм хэлбэлзэл л бий болно. Ижил төстэй энерги бие биенээ татдаг. Хэрэв та голчлон сөрөг хэлбэлзэлтэй байгаад байвал хүсээгүй нөхцөл байдал, аз жаргалгүй харилцаа, эрүүл мэнд муу гэх мэт сөрөг энергийг татах болно.

-Сурталчилгаа-

Сөрөг энергийг арилгахын тулд эерэг энергийг нэвтрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зохих өндөр хэлбэлзэлтэй энергийг татахын тулд хэлбэлзлээ нэмэгдүүлнэ гэсэн үг. Та өдрийн турш бодож, мэдэрч буй зүйлдээ нарийн анхаарал хандуулах хэрэгтэй.

Энергийн хэлбэлзлээ хэвийн хэмжээнд барьж байхын тулд эхний алхам бол: өөрийн давамгайлах бодол, мэдрэмжийг ажиглах.

Дараагийн алхам бол: өөр өөр төрлийн мэдрэмжийг мэдэрч байхад таны эсийн түвшний давтамжид ямар өөрчлөлт гарч буйг ухамсарлах явдал. Үг бүр, бодол бүр, сэтгэл хөдлөл бүр өөрийн хэлбэлзэлтэй.

-Сурталчилгаа-

Түүнчлэн энэ бүхэн өөрийн гэсэн энергийн давтамжийг үүсгэж байдаг. Хамгийн доод давтамжийн хүрээ нь 0-2.7 Герц орчимд хэлбэлздэг. Дунд доод давтамж 2.7-9.7 Гц,  Доод давтамж 9.7-26 Гц, Дээд давтамж 26-56 Гц, Дунд дээд давтамж 56-115 Гц, Хамгийн дээд давтамж- 115-205 Гц бол Тунгалаг давтамж нь 205-аас дээш буюу Дэлхий дээрх 6 дах шинэ төрөлхтний давтамжийн хүрээ болно.

-Сурталчилгаа-

Хор нөлөө бүхий хэлбэлзлүүд хэзээ үүсдэг вэ гэвэл хүний сөрөг сэтгэл хөдлөлийн үрээр шүтэн барилддаг байна. Хүний доод давтамжийг ангилбал: Гаслан, зовлон- 0.1-2 Гц, Айдас- 0.2-2.2 Гц, Гомдол – 0.6-3.3 Гц, Огцом уур- 0.5 Гц орчим, Эгдүүцэл- 0.6 Гц орчим, Ихэмсэглэх, бардам зан- 0.8 Гц,

Бухимдал- 0.9-3.8 Гц, Уур хилэн- 1.4 Гц, Хайхрамжгүй байдал-1.5 Гц, Давамгай байдлын мэдрэмж- 1.9 Гц, Хөөрхийлөх сэтгэл-3 Гц Өөрийн хийсэн зүйлдээ бахдах-3.1 Гц, Талархал-45 Гц, Хүлээс үүсгэсэн сэтгэл, болзолт хайр, өөрөөр хэлбэл тооцоолол бүхий, хайр бол сайхан, гэгээлэг мэдрэмж гэсэн ойлголттой ч зүрхээрээ биш тархиараа хайрлаж байх үед- 50 Гц,

-Сурталчилгаа-

Уудам сэтгэл, өршөөл-95 Гц, Өөрийн хамт байгаа хүнийг нэг хүн мэт үзэх-140 Гц-ээс дээш Энэрэл нигүүлсэл-150 Гц-ээс дээш Бүх амьд амьтад болон хамаг бүхнийг ялгаваргүйгээр зүрхээрээ хайрлаж буй жинхэнэ, зүрхний хайр- 150 Гц болон түүнээс дээш Хариу үл нэхэх (эхийн) хайр-205 Гц болон түүнээс дээш байдаг байна. Энэ бол хүний сэтгэл хөдлөлийн энергийн давтамжууд юм.

-Сурталчилгаа-

Хэлбэлзлээ нэмэгдүүлэхийн тулд 5 минут зарцуулаарай. Бүх зүйлд хайр байдаг. Хайр оршин буй газар энергийн хэлбэлзэл хамгийн өндөр байдаг. Орчлонг хайрын нүдээр харах их чухал. Энэ ертөнцөд хайрын хэлбэлзэл хамгийн өндөр байдаг.

-Сурталчилгаа-

Хүний оршин тогтнох мөн чанар нь хайр дээр тогтдог. Бид эхийн хэвлийгээс мэндлээд байгаль эхийн хайр дээр оршдог.

Ус өгдөг. Агаар өгдөг. Газар шороо өгдөг. Байгаль бүхэлдээ өгдөг. Байгаль бүхэлдээ хайрладаг. Бидний амьсгалж, ундалж, хооллож буй бүхэн хэмжээ хязгааргүй хайр байдаг.

Бидний ууж буй ус бүхэлдээ хайр байдаг. Бидний амьсгалж буй агаар хэмжээ хязгааргүй хайр байдаг. Байгаль эх бидэнд хайр дүүрэн хоол хүнсээ харамгүй өгч байна.

-Сурталчилгаа-

Бидний хэрэглэж буй бүхэн байгалиас бүтсэн хайрын хишиг. Үржил шимт хөрсөөрөө дамжуулан жимс ногоо, амьтан ургамал тэтгэгдэн хайр дүүрэн ертөнцөд бид аж төрж байна.

Ээж бол хайр юм. Таныг том болсон ч ээж тань таны төлөө бүхнээ өргөдөг. Гэхдээ энэ хайр дүүрэн хэлбэлзэлд бид яагаад хайр дүүрэн байж чаддаггүй вэ. Хамгийн гол нь бид хайрын мөн чанарыг мэдрэхгүй байна. Хайр байхгүй байгаа хүн хийгээд орчны энергийн хэлбэлзэл сул дорой байдаг.

Та хэн нэгнийг хайрлаж байхдаа ямар байсан бэ? Үүнийгээ санахыг хичээгээрэй. Магадгүй тэр үед та инээд баясал дүүрэн, хөнгөн шингэн, бүх зүйлийг хайрламаар санагддаг. Харин хайр үгүй хүн хийгээд орчинд байхад тав тухгүй байхаас эхлээд бодол, сэтгэл зүй тайван бус болдог.

-Сурталчилгаа-

Таны дотор хайрын мөн чанар хэзээд оршин байгаа. Хайрыг дотроосоо гэрэлтүүлж, энергийн хэлбэлзлээ нэмэгдүүлээрэй. Байгаль бол хамгийн өндөр хэлбэлзэлтэй хайр юм. Ямар нэг зүйлд хайр дутагдсанаар сэтгэл хямрал, өвчлөл үүсч эхэлдэг.

Тав тухтай суугаад нүдээ аниарай.  Хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа аваарай. Гүнзгий амьсгаа авах нь таны мэдэрч буй аливаа хурцадмал байдлыг арилгахад тусална.

-Сурталчилгаа-

Дараа нь амьсгаа авах, гаргах бүртээ ХАЙР гэдэг үгийг өөртөө чимээгүйхэн давтаж, хайр нь дотогш орж, гадагшаа цацрах боломжийг олгоорой.

Хүний амьсгал давчуу байх тусам хүн илүү бухимдалтай энергийн хувьд сөрөг хэлбэлзэлтэй байдаг. Зүгээр л Хайр гэдэг үгээр амьсгал. Хайрыг мэдэр. Амьсгалах бүртээ илүү хөнгөн, аз жаргалтай болж буйгаа мэдрээрэй. Мэдээжийн хэрэг та 5 минутаар өөрийгөө хязгаарлах шаардлагагүй.

-Сурталчилгаа-

Хэрэв та үүнийг өдөр бүр хийвэл таны эрүүл мэнд сайжирч илүү эерэг, өндөр хэлбэлзэлтэй байдлыг бий болгоход тусалдаг.

Өөрийнхөө хэлбэлзлийг нэмэгдүүлэхээр ажиллаж эхлэх тэр мөчид та эерэг, өндөр хэлбэлзэлтэй хайрын энерги, энэрэл нигүүлсэл, гэрэл гэгээ, сайн сайхан байдал, элбэг дэлбэг байдал, маш сайн эрүүл мэндийг өөртөө татаж эхэлдэг.

Энэ бол эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн тустай арга юм. Хэрэв танд шийдвэрлэх шаардлагатай эрүүл мэндийн асуудал байгаа бол эхлээд хэлбэлзлээ нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж, нэмэлт тусламж хэрэгтэй бол мэргэшсэн энергиэр анагаах хүмүүсийг хайж олоорой.

-Сурталчилгаа-

Энергийн эдгээх хүч таны эрүүл мэндийг өөрчлөх болтугай! Өөрийн хэлбэлзлийг өсгөж, талархалтай, энэрэл нигүүлсэлтэй байж, сэтгэл зүрхээ чагнаж, энэ дэлхий дээ бусдад хариу үл нэхэх хайрыг бэлэглээрэй. Хайр бол хэмжээ хязгааргүй өгөх үйл явц юм.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: neguusel.com

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая