Friday, July 26, 2024
Home » О.Дашбалбар: Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

О.Дашбалбар: Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

by admin
0 comment

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий хармал Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх

*рхинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг Ачийг чинь тэд бас бүү мартаг Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд Гарцаагүй түүнийг нь олж хэл Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр Газар дээр нэг бус удаа тохиолдоно Чамд дуралсан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь

Чамд хайралсаных нь нь хариуд хайрла Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно Өлгий, *вс хоёрыг хүн болгон дамждаг болохоор Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла

Эх сурвалж: Их яруу найрагч Очирбатын Дашбалбар “Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ”

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье