Saturday, July 27, 2024
Home » Та: Сэрж босоод тэнгэрийн өнгийг шинжинэ Сэрж босоод сэтгэлийнхээ өнгийг үл мэднэ

Та: Сэрж босоод тэнгэрийн өнгийг шинжинэ Сэрж босоод сэтгэлийнхээ өнгийг үл мэднэ

by admin
0 comment

Чи: Сэрж босоод тэнгэрийн өнгийг шинжинэ Сэрж босоод сэтгэлийнхээ өнгийг үл мэднэ Эргэж хараад толинд нүүрээ ширтэнэ Эргэлдэвч харин сэтгэлийн дүрээ үл харна Чи Зорьж ирээд зүс царайг минь ширтэнэ

Зовхины минь цаадах гуниг баярыг үл ажина Зөрж одох бүхэнд дурсамж хэлхэн урлана Зуур ч болов зовлон жаргалыг минь үл мэдрэнэ Чи Буцаж одохдоо маргаашийн өдрийг зөгнөнө Буцаж ирэхдээ өчигдөрийн тухай мартана

Насан туршдаа харамлах гэж надаар чи дутавч Насан туршдаа хайрлах гэж чамаар би дутавч Чи Навчны хээ тоолдгүй шиг гунигийг минь ер аждаггүй Намрын тэнгэрийн санаа алдахыг огт сонсдоггүй Налгар сайхан уул шиг дүр төрх чинь ихэмсэг ч Намайг харах бүрдээ өөрийхөө л төлөө амьдардаг аа, чи

Шүлэг: Э.Үржинханд : Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он “Өөртөө үнэнч үлдэнэ” шүлгийн түүвэр

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье