Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Монгол ардын зүйр цэцэн үгсийн цоморлигийн “Баян Ядуу” -ийн тухай өгүүлсэн сургаалыг хүргэж байна.
Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян
Баян хүн ноён
Ноён хүн баян
Гэрийн баянаас
Хээрийн баян
Дээд эрдэнэ эв
Дунд эрдэнэ эрдэм
Доод эрдэнэ баян
Ирэг тарган бол хот дүүрэн
Иргэн баян бол улс баян
Ном баян бол төр баян
Үр баян бол үндэс баян
Олгойдоо ховдог хүн баян боловч сэтгэл нь ядуу
Ханахыг мэдэх хүн ядуу боловч сэтгэл нь баян
Олон олонд санаа олон
Баян баянд мод баян
Үхэртэй баянаас нөхөртэй баян
Эдийн баянаас эрдмийн баян
Эрдэм билэг эрхэм баян Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэн үгс
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!