Нэг цагийн эндүүрлээс болж
Нэгэн насны гэмшил болох.
Нэг мөчийн сэхээрлээс үүдэж
Мянган бурханы үүд нээгдэх.
Нүүрийн буртгийг толинд харж мэднэ.
Нүглийн буртгийг номд учирч ухаарна.
Тэнэг хүнд тэнгис өвдгөөр татам.
Тэрсүүд мунхагт ном амаар татам.
Биеийн бөхөөр нэгийг дийлнэ.
Сэтгэлийн бөхөөр мянгыг ялна
Билгийн бөхөөр хотлыг эрхшээнэ.
Бишрэн дагаж, санаж сэртүгэй.
Эх сурвалж: Өвгөдийн сургаал
Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!